Олон улсын өртөөт марафон Улаанбаатар хотод болно

“Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон Улаанбаатар хотод энэ сарын 13-ны өдөр болно. Анхдугаар тус арга хэмжээг ЗГХА, Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулах юм.

Тэмцээн “жуулчин”, “гэр бүл”, “найзууд”, “сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрөлд өрсөлдөөн өрнөнө. Тухайлбал “жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн нэг баг болж оролцох бол “гэр бүл” ангилалд 3-11 насны нэг хүүхэдтэй эцэг, эх, өвөө, эмээ нийт гурван хүн нэг баг болж оролцох юм байна. Мөн “найзууд” ангилалд 18-аас дээш насны 2-3 хүн нэг баг болж өрсөлдөх бол “сэтгэлд хоногшсон Улаанбаатар” ангилалд 50-65 хүртэлх насны 2-3 хүн баг болж оролцох боломжтой аж.

Ангилал тус бүрт оролцогчид таван өртөөг дамжин өгөгдсөн даалгаваруудыг хамгийн богино хугацаанд биелүүлсэн нь тэмцээний ялагч болох юм. Тэмцээнд оролцогчдын тоо хязгаартай бөгөөд оролцохыг хүсэгчид биеэр ирж бүртүүлэх боломжтой. Бүртгэлийг Спортын төв ордны нэг давхарт энэ сарын 1-10-нд хүлээн авах юм байна.

Дашрамд дуулгахад тэмцээнд оролцогчдод фудволк, цүнх, бугуйн чип олгох аж. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг БТСГ-ын цахим (Sport.gov.mn) хаяг руу нэвтэрч, “Mongolia Beautiful Ulaanbaatar International Orienteering marathon” хаягаар авах боломжтой. Тэмцээний эхний гурван байрт орсон багийг медаль, өргөмжлөл, гадаадад амрах эрхийн бичгээр урамшуулах юм байна.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.