Даншиг наадмыг үзэхээр 3000 гаруй жуулчин иржээ

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын арга хэмжээний нээлт өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Нээлтийн эхэнд Тарнийн гүн ухааны бэлгэдэл  болон Соёмбот тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт залав. Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Энэ нь ХҮII зууны үед болон 1911-1912 онд Манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргүүдийн төдийгүй өнөөгийн Монголын ард түмний хүсэл зоригийг илтгэн Монгол Улсын туг, төрийн сүлдэн дээр мандсаар байгаа билээ.

Соёмбот тугийг залсны дараа нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Өндөр гэгээн Занабазар “Өргөө” нэрээр анх байгуулж байсан Улаанбаатар хот эдүгээ дэлхийн хотуудтай ижил түвшинд өргөжин хөгжсөөр байгаа билээ. 100 гаруй жилийн турш тасраад байсан монголчуудын уламжлалт их наадам “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын арга хэмжээг сэргээгээд гурван жил болж байна. Энэхүү наадам аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлдэг. Тухайлбал, өнөөдөр 3000 гаруй жуулчин Даншиг наадмыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн иржээ. Ийнхүү сүсэгтэн олон, жуулчин та бүхэнд зориулан зохион байгуулж буй энэхүү наадам эхэлж байгааг дуулгахад таатай байна” гэлээ.

Мөн Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, "Даншиг наадам нь Монголын ард түмний эв нэгдэл, соёл уламжлалыг даяарчлалын үед хадгалан үлдэх чухал арга хэмжээ болно. Даяар олны энх амгаланг хөхүүлэн дэмжих, ард түмнийхээ эв нэгдлийг бадраахад наадмын утга учир оршиж буй. Арван цагаан буяныг эрхэмлэн дагах аваас үйлс бүтнэ” хэмээв.

Нээлтийн дараа Гандагтэгчэнлин хийдийн лам нар Мандал өргөлөө. Мандала гэдэг нь самгарди үг бөгөөд ‘’Шимийг авах’’ гэсэн утгатай аж. Мандалыг өргөхдөө зүүн гартаа арвай атган мандлыг түшин бариад, баруун гарын алгаар гадагш арчих байдлаар хилэнц түйтгэрийг арилгадаг байна. Мандал өргөх нь хүмүүн төрөлхтөн сэтгэлийн хилэнцийг арилган буяныг хотол төгс болгох чухал зан үйлийн нэг юм.

Мандал өргөсний дараа лам хуврагууд болон сүсэгтэн олон Өндөр Гэгээний “Цагийг тохинуулагч залбирал” бүх нийтээр уншиж, Очирваани шүтээнийг тахилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol 2017-08-06 15:49:06
    Ingej baihaar ard timend buyan hii
  • ккк 2017-08-06 11:34:21
    одоо бүр лам нар хүртэл стадионд шоу хийдэг болох нь л дээ
  • Иргэн 2017-08-06 08:37:57
    Одоо шаахаа л больчих хэрэгтэй ш дээ юун 3000 жуулчин яг нарийндаа 300 жуулчин ч зорьж ирээгүй шүү бараг л хэрэггүй наадам шүү дээ
  • иргэн 2017-08-06 04:15:34
    олон хуний хуч хеделмер зарцуулж байгаа шуу тер засгийнхан бугдээрээ биш гэхэд боажя бсшуся аас оролцоход юу нь болохгуй байнаа хэдэн лам зайлуул хирэндээ л ...
    • абжжбаэб 2017-08-06 04:39:01
      харин лам нарт л хэрэгтэй байх, өөр хэнд хэрэгтэй гэж ??
  • зочин 2017-08-06 04:11:19
    суулийн 20 жил гадаадын 400 000 жуулчин ирдэг гэсэн нэг тоо хэлж байгаа юм одоо жил бур даншиг узэх гэж 3000 жуулчин ирдэг гэж хэдэн жил худлаа ярих болоо
  • ingeh baisimu 2017-08-05 16:59:58
    xvn vzsimu? ingej 2-n hoorond yum hiij yadag bnaa?
  • хайран татварын төлөгчдийн мөнгө 2017-08-05 13:43:31
    олон наадам хийгээд хөгждөг бол манайх дэлхийн номер нэг улс болохоор л их наадам хийж төсвийн мөнгөө үрэх юм даа
    • зөв зарцуул 2017-08-05 13:44:35
      энэний оронд цэцэрлэг сургуульд зарцуулдаг болоосой
  • иргэн 2017-08-05 10:11:48
    ХЭН ТООЛЧИХООВ.ХУДЛАА Ш ТЭЭ.