Жастин Гэтлин зодог тайлж буй У.Болтод хүндэтгэл үзүүллээ
Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд зохион байгуулагдлаа. Спорт сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг эрэгтэйчүүдийн 100 метрийн зайд энэ удаад дэлхийн хамгийн хурдан хүн хочит Ямайкын тамирчин Усэйн Болтын хамгийн том өрсөлдөгч Америк тамирчин  Жастин Гэтлин түрүүллээ. Тэрбээр 9,92  цагийн амжилт үзүүлж, дэлхийн аварга болсон юм.

Харин У.Болт 9,95 цагийн амжилтаар хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд хамгийн сүүлийн ДАШТ-дээ оролцсон нь энэ юм. У.Болтын хувьд тэмцээний өмнө ялагдалгүйгээр спортоо орхихыг хүсч буйгаа хэлж байсан ч ийнхүү гуравдугаар байрын амжилттай спортын замналаа өндөрлүүллээ.

Тэгвэл 100 метрийн зайн гүйлтийн дараа үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн нэгэн үйл явдал болсон нь Жастин Гэтлин Усэйн Болтод баяр хүргэж  хүндэтгэл үзүүлсэн. Үүний дараагаар дэлхийн шилдэг хоёр гүйгч өрсөлдөгчдийнхөө тухай сэтгэгдлээ хуваалцсан байна. Ж.Гэтлин “У.Болт надад баяр хүргээд, чи үнэхээр чадлаа гэж хэлсэн” хэмээн ярьжээ.

Харин У.Болт  “Ж.Гэтлин бол мундаг өрсөлдөгч, тиймээс та нар түүнтэй өрсөлдөхийн тулд форм сайтай байх ёстой, би түүнтэй өрсөлдсөндөө баяртай байна, тэр их сайн хүн” хэмээн 2017 оны ДАШТ-ний дараа спортоо орхих гэж буй Ямайкын алдарт тамирчин Усэйн Болт сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.