ХААН Банкны төв байр Хан-Уул дүүрэг рүү нүүжээ
ХААН Банкны төв нь 2017 оны 08-р сарын 07-ны өдрийн Даваа гарагаас эхлэн шинэ байршилд шилжин  Хан-Уул Дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, УБ 17010 буюу Энхтайваны гүүрний зүүн урд талд байрлах ХААН Банк Цамхагт үйл ажиллагаа явуулах болсныг мэдээлж байна. 
 
 


Та бүхэн Сөүлийн гудамж-25 хаягт орших хуучин Төв ХААН Банк, Жуковын хөшөөний баруун талд байрлах Жуков оффис, Барилгачдын талбайн баруун талын Туул оффис-т ханддаг байсан биечлэн авах шаардлагатай дараах үйлчилгээ, харилцаа холбоог  ХААН Банк Цамхагаас авна уу. Үүнд: 

  • Албан бичиг өгөх, албан бичгийн хариу авах 
  • Харилцагч банкны тодорхойлолт авах 
  • АТМ-д хураагдсан карт авах  
  • Харилцагчийн санал хүсэлт ирүүлэх болон бусад асуудлууд багтана. 

Банкны газар нэгжийн  утасны дугаарт өөрчлөлт ороогүй тул та бүхэн холбогдон тодруулга авах боломжтой.  Бусад тодорхойгүй асуудлаар ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800 1917 дугаарт хандаарай. 

Жич: СБД, Сөүлийн гудамж-25 хаягт байрлах ХААН Банкны салбар болон Экспресс банк хэвийн ажиллаж, иргэд харилцагчдад банкны үйлчилгээ үзүүлж байгаа болно.   

Бидэнтэй хамтран ажилладаг харилцагчид, түншүүд та бүхэнд баярлалаа.

Бусдад түгээх
  • gplus