Баян-Өнжүүл сумынхан алдартнууддаа хүндэтгэл үзүүлэв
Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас улсдаа төдийгүй дэлхийд нэрээ цуурайтуулсан олон алдартан төрөн гарсан. Тэдгээрийн төлөөлөл болох Улсын баатар Пунцагийн ШАГДАРСҮРЭН, Улсын арслан, гавъяат дасгалжуулагч Лувсанчимэдийн СОСОРБАРАМ, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн ЛХАГВАСҮРЭН, “Чингис хаан” одонт, МУГЖ Ганбаатарын АРИУНБААТАР нарт хүндэтгэл үзүүлж, тус сумын ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран “Бэсрэг наадам” зохион байгуулжээ.

Хүндэтгэл үзүүлэх наадамд Улсын баатар П.Шагдарсүрэн биеийн байдлын улмаас хүрэлцэн ирж чадалгүй бие төлөөлөгчөөрөө мөн л Баян-Өнжүүл сумын эрхэм, Хошууч генерал Г.Дугарсүрэнг илгээсэн байв. “Бэсрэг наадам”-д Их нас, Даага уралдаж, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Н.Батсуурь тэргүүтэй 64 бөх зодоглосноос Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэжээ.

Мөн Баян-Өнжүүл сумын ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөлөөс дөрвөн алдартандаа эр хүний чимэг болсон эмээл, хазаартай морьд бэлэглэсэн байна.
Б.Орхон











Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • LHAGVASUREN CHIN 2017-08-07 23:01:49
    YAMAR SONIN HUVTSASTAI YUM BEE. TENEG BURUU ZUNUSUN UVGUN.
  • зочин 2017-08-07 09:44:26
    ёстой нүдээ олсон сайхан үйл ажиллгаа болжээ.буурлууд минь урт наслах болтугай эдгээр хүмүүсийн хийсэн ажил нь өөрөө суврага юм шүү.
  • иргэн 2017-08-07 07:54:13
    ийм сайхан хумуусийг теруулсэн нутгийнхан наадам хийж болноо харин газар бур овоо тахих нэрээр байгаль орчныг доройтуулж байгаа нь тусгуй байна шуу
  • nae 2017-08-07 07:16:55
    goy bn