Нислэгийн тийзийг зээлээр авах боломжтой боллоо
Голомт банк, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК хамтран нислэгийн тийзийг зээлээр олгох үйлчилгээг Монгол улсад анх удаа нэвтрүүллээ.

Урьдчилгаа төлбөргүйгээр 10 сая төгрөг хүртэлх тийзний зээлийг 2 жил хүртэл хугацаатайгаар авж болох тус зээлэнд аль ч банкны харилцагч хамрагдах боломжтой юм байна.

Мөн гэр бүлийн гишүүдийнхээ тийзний төлбөрийг нэгтгэн зээл хүсэхдээ оруулж болно.


 
МИАТ-ийн нислэгүүдийн талаар мэдээллийг: www.miat.com; 11-333999

Зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг: Голомт банкны салбаруудаас болон 1800-1646 дугаараас тус, тус авах боломжтой.
Бусдад түгээх
  • gplus