Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болно

Нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4 замын хооронд оргил цагт хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо замд нөлөөлдөг байна. Замын хөдөлгөөний зохицуулалтыг энгийн богино хугацаатай болгохын тулд гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэх шаардлага тулгарч буй юм. Ингэснээр гэрлэн дохио богино үеэр ажиллаж, гол болон туслах замын хөдөлгөөнийг ашигтайгаар нэвтрүүлэх аж. Хөдөлгөөний зохицуулалтыг энэ сарын 15-наас хэрэгжүүлж эхлэх юм байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЗЦА-ны Техник, замын хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.Очирбат, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ерөнхий инженер Д.Очир-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн олон судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөн дэх түгжрэлийг сааруулах зорилгоор зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх долоон уулзварын зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэж болно. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг үйлдэхдээ жолооч нар тойрог хэлбэр буюу блокын эргэлтэд шилжих шаардлагатай. Жолооч нар тойрог хэлбэрээр хөдөлгөөн хийхэд 600-800 метрийн тойрог хөдөлгөөн хийнэ. Энэ ажил энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хөдөлгөөний уг хязгаарлалтууд дэлхийн ихэнх хотод хэрэгждэг. Азийн хөгжлийн банктай хамтарч төв замын “BRT” хурдан автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Нийтийн тээврийн хөдөлгөөн энэ чиглэлд явах учраас бид хөдөлгөөний хязгаарлалтыг хийж эхэлж байгаа юм” хэмээлээ.

Баруун 4 замаас зүүн 4 зам хүртлэх зайд зүүн гар тийш эргэхэд гэрлэн дохионы нэмэлт сум асахгүй юм. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөн Д.Самбуугийн гудамж, Сөүлийн гудамж болон бусад туслах замыг сонгон оролцох боломжтой.

“Энхтайвны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөний зүүн гар тийш эргэхийг хориглохтой холбоотой зарим гудамжид замын чиглэл маршрутын өөрчлөлт орж байгаа. Жишээлбэл, Бөмбөгөрийн уулзвараас Чоймболын гудамж өнөөдрийн байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй байгаа. Үүнийг сөрөг хөдөлгөөнтэй болгож байгаа. Мөн нэгдүгээр сургуулийн баруун талын зам сөрөг хөдөлгөөнтэй болж байгаа. Жолооч нар маань замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохиогоо баримталж замын хөдөлгөөнд оролцох нь зүйтэй” хэмээн ЗЦА-ны Техник, замын хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.Очирбат ярилаа.

Энхтайваны өргөн чөлөө Партизаны гудамжны уулзвар баруун талаас ирж байгаа зүүн гар тийш эргэх автомашин нэг дохионы хугацаанд 7-9 автомашин байдаг ба зүүн талаас ирж байгаа хөдөлгөөн гурван эгнээнээс гарч хоёр эгнээнд орох гэж хүндрэлтэй байдаг. Баруун талын зүүн гар тийш Партизаны гудамж руу эргэх хөдөлгөөн уулзвараар чигээрээ гарч эхний байр луу баруун эргэж Чоймболын гудамж руу орж, доош чигээрээ Партизаны гудамж руу орно. Ингэснээр гэрлэн дохио 2 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 21 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 46 хувиар буурна.
 

Цэцэг төвийн уулзвар өндөр ачаалалтай, уулзвар баруун талаас ирсэн зүүн гар тийш эргэх хөдөлгөөн Ханддоржийн гудамж руу бууж, Сөүлийн гудамж, 1-р сургуулийн гудамжаар (урдаас хойш нэг чигийн) эргэх боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 39 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 64 хувиар буурна.
 

Төв шуудангийн уулзварт баруун талаас ирж зүүн гар тийш эргэх хөдөлгөөн нэг дохионы хугацаанд 4-5 автомашин байдаг аж. Уг уулзвараар чигээрээ гарч баруун эргэж зурагт үзүүлсэнээр эргэх боломжтой. Зүүн талаас ирж байгаа хөдөлгөөн Чингисийн өргөн чөлөө рүү зүүн гар тийш эргэж болно. Нэвтрүүлэх чадвар 28 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 43 хувиар буурна.

Гадаад хэргийн яамны уулзвар баруун болон зүүн талаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөн байхгүй болно. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 37 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 41 хувиар буурна. 

Багшийн дээдийн уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн 1-р эмнэлэг чиглэл рүү орж баруун эргэн, Олимпийн уулзвараар чигээрээ дээш явж болно. Гэрлэн дохио 2 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 26 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 34 хувиар буурна.

Бөхийн өргөөний уулзвар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн уулзварын өмнө баруун эргэж Бөхийн өргөөний урдаас хойшоо явах боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 30 хувиар буурна гэсэн судалгаа гаргажээ

Зүүн 4 замын уулзварт баруун талаас ирсэн хөдөлгөөн уулзвараар чигээрээ гарч буцаж эргэн хойшоо явах боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 38 хувиар буурна.

Зүүн гар тийш эргэлт хийх нэг цагт 300-900 машины хөдөлгөөнийг Энхтайваны өргөн чөлөөгөөр явахгүй бусад туслах замыг сонгож, гэрлэн дохионы ажиллагаа 4 үеэс 2 ба 3 үед шилжиж, хүлээлтийн хугацаа буурна. Хөдөлгөөний хурд жигд тогтвортой болж Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөний ачааллыг бууруулах боломжтой.

Нийслэлийн гол замд зүүн тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарласнаар,

  1. Энхтайваны өргөн чөлөөгөөр зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэх хөдөлгөөн нэвтрэх бөгөөд нэг чиглэлдээ 1400-1600 машин/цагт явна. Уулзварт нэвтрэх хүлээлтийн хугацаа багасч, шулуун нэвтрэх хөдөлгөөн саадгүй явж, гол замын хөдөлгөөний ачаалал буурч, хөдөлгөөн жигд тогтмол хурдтай нэвтэрнэ. Хотын төвийн замын хөдөлгөөний дундаж хурд, нийтийн тээврийн хурд нэмэгдэнэ. Гол замын ачаалал буурсанаар Бага тойруу болон босоо замын хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэнэ.
  2. Хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэж, зогсолт, хүлээлтийн хугацаа буурсанаар төв замын дагуух агаарын болон дуу чимээний бохирдол буурна.

Олон улсын туршлагад ч мөн хотын төвийн гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хийлгэхгүй, томоохон хөдөлгөөний ачаалал ихтэй уулзварууд хөдөлгөөнийг гэрлэн дохионы зохицуулалтыг аль болох богино эргэлттэй зохицуулах замаар хүлээлтийн хугацааг хамгийн бага хэмжээнд байлгаж, төвийн хэсгийн хөдөлгөөнийг жигд хурдтайгаар нэвтрүүлдэг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэг 2017-08-11 03:51:42
    ХААЖ БООХООС ӨӨР ГАРЦ АЛГА УУ... УХААНД НЬ УХНА ҮХСЭН АМЬТАД. ЭНЭ ТӨР Ч ЛАЙ БОЛОХООС ЗАЙ БОЛОХ НЬ ДЭЭР БОЛЖ ДЭЭ
    202.131.250.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-08-11 03:49:41
    Эргэлт мэтгэлтээр оролдож тархиа гашилгах...уулзвар эд нар янзлах тавихдаа л анхаараач дээ. Юун зам мам цаана чинь нийгэм сүйрч байхад...
    202.131.250.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ганбат 2017-08-09 02:49:30
    Нэг л бишээ
    103.9.89.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Эргүүд 2017-08-08 03:37:38
    Түгжрээн дунд аль болох зүүн гар тийш эргүүлж төв замаа чөлөөлөх хэрэгтэй
    202.70.46.216
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-08 02:51:53
    Энэ хар зургаа энгийн тод хүнд ойлгогдохоор хийж болдоггүй юм уу? Нэг л их тэдэн хувь ачаалал бууруулна гэсэн байх юм. Маш энгийнээр тайлбарлах хэрэгтэй байна.
    202.9.41.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-08-08 01:03:08
    Замын уулзваруудыг ухаалаг хиймээр манай уулзвар тэгш хэмээр холбоггдог машин тэгш биш тойруугаар хөдөлгөөнд оролцдог гэж мэдэхгүй тэгээд хөдөлгөөний соел муу
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-08 00:31:43
    Галын машин түргэн тусламжийн машиныг яах юм бэ? тойрч давхисаар байтал хүнд нахцөл үүёэх юм байна. Харгалзаж үзнэ үү
    202.21.106.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-07 14:02:44
    hudlaa hutssan novshuu db0c9a15
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-07 14:02:43
    hudlaa hutssan novshuu eb7c4e8b
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-07 14:02:43
    hudlaa hutssan novshuu f2e12312
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-07 14:02:43
    hudlaa hutssan novshuu c49dde58
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-07 14:02:42
    hudlaa hutssan novshuu 1a1c5873
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-07 14:02:42
    hudlaa hutssan novshuu 998b3047
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-07 14:02:41
    hudlaa hutssan novshuu 6f747d5a
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-07 14:02:41
    hudlaa hutssan novshuu 7da3fc40
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-07 14:02:41
    hudlaa hutssan novshuu 35edfe90
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэмжигч 2017-08-07 13:27:50
    Зөв зоригтой туршаад л үз. Сайн хяналт тавиарай. Хот дотор явж буй таксийны жолооч нарт бие засах газаргүй тул тэд нар камер багатай газар хашааны буланг ашигла...
    202.9.43.249
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-07 12:13:00
    шуумжлэхээ л емнее барих юм туршаад узэлдээ юу ч хийхгуй хоосон шуумжлэгч нар яасан олон болсон юм бэ аливаа шинэ юм эсэргууцэлтэй тулдаг л даа гэхдээ л
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэннэгтээрэй 2017-08-07 12:08:33
    тэнэгтээрэй дуракуудаа Зүүн эргээгүй машинууд хаана очиж яаж түгжрэхийг тооцсон уу тэнэгүүдээ Тэнэг шийдвэр гаргавал давхар түгжээ үүсдэгийг мэдэхүү
    150.129.141.63
    Мэдэгдсэн Хариулах
  • 123456 2017-08-07 11:55:34
    ЗӨВ ЗӨВ, ТҮГЖРЭЭ ҮНЭНДЭЭ БАГАСАХ БОЛНО, ГОЛ СОЁЛТОЙ ОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ,
    173.245.66.80
    Мэдэгдсэн Хариулах
  • санал илгээгч 2017-08-07 11:46:47
    Төв зам нь чөлөөтэй болоод бусад замууд нь бөөн түгжрэл болох юм биш үү. Ж ирийн үед л Сөүлийн гудамж, 1р сургуулийн урд зам бөөн түгжрэл байдаг шүүдээ
    150.129.143.141
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-07 11:39:58
    Хэрхэн яаж буцаж иргэхээ тодорхой болгомоор юмаа. Дээр нь бусад туслах замууд нь түгжрээд хэцүү болох юм байна даа.Ард түмнээ бодмоор юмдаа
    202.70.46.218
    Мэдэгдсэн Хариулах
  • ??? 2017-08-07 11:09:51
    Ойлгосонгүй ээ!! Гэхдээ яахав, туршаад үзэг л дээ! Яаж мэдэхэв, сайжрах ч юм бил үү?? Харин дорвол бушуухан эргэж засахаа мартуузай, нөхөд өө!!!
    66.181.160.44
    Мэдэгдсэн Хариулах
  • fuck 2017-08-07 10:28:58
    Очих газраа хурж чадахгуй бол тов замаар мянга давхиад яахав дээ.
    103.212.116.222
    Мэдэгдсэн Хариулах
  • zorigoo 2017-08-07 10:10:19
    zorigtoi hiigeed turshaad uzii, aliin bolgon tugjreh um manaihaan
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-07 09:29:04
    Tov zam ni tugjirehgui tov zamaas dongoj garaad tugreed nam zogsono doo Naad dutakuud chin tiim l yum hiij dee butehgui sanaa
    202.55.191.102
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-08-07 09:22:37
    жижиг замууд ачаалалаа дийлэхгүй цаг хугацаа гатахуунаараа ард түмэн хохирох нь дэ тойрог үүсгэж явахаар түгжрэл улам ихсэн дээ
    59.153.115.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Ёалдан 2017-08-07 09:22:19
    “BRT” хурдан автобусны үйлчилгээг төв замаар явуулахад бид хөдөлгөөний хязгаарлалтыг төв замд хийхээс өөр аргагүй болж байна. Бусад замд машинууд нь учраа ...
    202.179.24.41
    Мэдэгдсэн Хариулах
  • zichin 2017-08-07 09:21:01
    gadaad ornuud ihenhne iim shiideld hursen bgaa yrne zuw gej bodoj bna tugjirj suujiisnaas gyals toirood orsonne hamaaguu hurdan bdag
    66.181.165.103
    Мэдэгдсэн Хариулах
    • kkkk 2017-08-08 07:50:51
      gyals toiirood yavj bhiig chin harah yumsan
      202.179.24.4
      Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2017-08-07 09:39:29
      Тэр тойрох гээд байгаа хэсэгт чинь бүгд овоороод естой нам бөглөрнө дөө!
      103.26.194.151
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-07 09:10:04
    зайлуул зүгээр сууж байхаар л гэж байгаа юм байхдаа, ямар нэмэр байхав дээ, тэнэгтэж дуусахгүй юм аа
    66.181.184.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-07 09:06:01
    40,50 мянгатынхан гэртээ яаж очих вэ,ийм амьдралгүй юм ярихаа боль ард иргэдийг тайван байлга
    103.212.119.241
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-07 09:04:33
    Шал тэнэг юм сэдэх юм
    103.26.194.151
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-07 09:02:13
    Shatahuun tygeeh gazruudiin zahialga. Ter urt zamaar ergehgyi yaj yavah uum bee. Novshnuudaa batyyl teriig ayataihan shiidsen chadahgyi bj bolio.
    103.229.123.144
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-08-07 08:54:18
    Sain shiidber turshaad hergjuulleed uzeh heregtei.
    27.123.212.136
    Мэдэгдсэн Хариулах
  • ok 2017-08-07 08:54:09
    zuv
    103.57.95.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-07 08:33:45
    Их хотын иргэд иймэрхүү дүрэм журамд захирагдан түгжрэлгүй ажиллаж амьдрах ёстой
    66.181.182.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнэгтээд байгаарай 2017-08-07 08:27:48
    МАЛНУУД ТОМ ТЭНЭГТЛЭЭ ДЭЭ !!! наадах чинь бүтэхгүй санаа!
    27.123.214.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Р 2017-08-07 08:16:46
    Юу ч ойлгсонгүй зүүн эргэн гэдэг нь урд зүгрүү юмуу хойд зүгрүү юмуу?
    202.70.46.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Аа ла ла 2017-08-07 08:15:28
    Одоо торгуулаад байж дээ. Юу ч ойлгосонгүй
    202.70.46.228
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-07 08:14:16
    МАНГАР уудаа Тойроод л бензинээ шатаагаад яваад байх та нарт хамаагуйл дээ Зүүн тийшээ ХАА орох машин, солонгос элчин, замын цагдаагаар тойрох уу
    103.229.121.193
    Мэдэгдсэн Хариулах
  • jolooch 2017-08-07 08:10:01
    Soliotoi buruu shiidver. 40 myangat, Tub shuudan, Gadaad yam, Bagshiin deed durbuur ZUUN GAR TIISH erguuleh heregtei.
    103.9.90.227
    Мэдэгдсэн Хариулах
  • zz 2017-08-07 07:52:14
    Tov zamiin achaalal buurlaa gehed nogoo ergej boldog gazruudaar n achaalal n hed dahin nemegdehiin bishu
    139.5.216.16
    Мэдэгдсэн Хариулах
  • TOR SAN 2017-08-07 07:44:52
    INGEED heden jolooch ard tumnii tolgoi erguulj TORGUULAAR zeelsen MONGO ni orlogo guytseeh gej baigaa daa. MONGO oloh argaa olj yadsan yum aa.
    128.199.38.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Түвшин 2017-08-07 07:43:49
    Энэ үнэхээр тэнэг зохицуулалт болж байгаа юм байна. Амьдрал харуулаад өгөгх байлгүй дээ. Төв замын ойролцоох замууд там болно доо
    66.181.191.226
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-07 07:42:39
    oilgomjitoy taylbar uguuch
    43.242.243.175
    Мэдэгдсэн Хариулах
  • gg 2017-08-07 07:41:18
    teged zuun ergexiin tuld baruun ergej orood butsaad ergej chigeeree oro xu?
    27.123.212.133
    Мэдэгдсэн Хариулах
  • uhna 2017-08-07 07:41:10
    bitgii ulij hutsaad baigaach, tov zamiin achaalal buurdag um baij, tegvel jijig zamuud ni ulam l tugjirne shu dee, urd hornoigooroo hoid hormoigoo nohno gedeg e...
    203.91.115.36
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-07 07:27:51
    Ymar teneg yum be, ger ruugee zuun tiish ergej orj chadahgui tegeed toirood yvaad baihiin bh daa
    202.179.24.49
    Мэдэгдсэн Хариулах