БНСУ-д зорчих визийн нөхцөлийг хөнгөвчилж өгөхийг олон залуус хүлээж сууна
Монголчуудын амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд ажиллаж, амьдрахаар хамгийн ихээр зорчдог улс бол БНСУ юм. Гэвч тус улс өнгөрсөн жилээс эхлэн Монгол иргэдийн зорчих визийн нөхцөлийг чангатгасан билээ. Гэсэн хэдий ч БНСУ-ыг зорихоор виз хүсэгч Монгол иргэдийн тоо буураагүй хэвээо байгаа. 

Тэгвэл Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Үндэсний ассамблейн төлөөлөгчийг хүлээн авч уулзах үеэрээ визийн нөхцөлийг хөнгөвчилж өгөхийг хүсчээ. 

Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ “Монгол Улсын 40 гаруй мянган иргэн БНСУ-д ажиллах амьдарч байгаа юм. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засаг сэргэхээр иргэд маань эх орондоо буцаад ирнэ. Манай улсын эдийн засгийн түр зуурын хүндрэлтэй энэ байдлыг харгалзан БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд маань бүх талын дэмжлэг үзүүлэх, цаашид хоёр улсын иргэдийн харилцан зорчих визийн нөхцөлийг илүү хөнгөвчлөх тал дээр эрх баригч шинэ хүчин, Үндэсний ассамблейн зүгээс нааштай хандана” гэдэгт итгэж  байна  гэлээ.Харин нөгөө талаас Ерөнхий сайдын уг хүсэлтэд ямар нэгэн хариу  өгөөгүй юм.
Тэгвэл Монголчууд юуны тулд БНСУ-ыг зорьдог талаар иргэд ийн ярьж байна.

“Монголд ажил бараг олдоггүй. Олоод хийхээр цалин цагтаа буудаггүй” гэж хэлсэн. Иргэд гадны оронд очиж ажил хийх гэж өдөр, шөнө өглөө, үдэшгүй дугаарлаж байна. Энэ нь Монголд ажиллаж амьдрах нөхцөл улам л дордсоор байгааг илэрхийлж байгаа хэрэг. Үндсэндээ Монгол Улсын иргэд дүрвэж байна гэж хэлэхэд хилсдэхээргүй болжээ.

Жил бүр БНСУ-д гэрээгээр ажиллах  хүсэлтэй иргэдийг бүртгэхэд тэнд Монголын залуусын тэн хагас нь  өдөр шөнөгүй, өвлийн хүйтэнд  дугаарлан зогсдог дүр зургийг бид мэднэ.

Тэнд цугласан иргэдийн хувьд Солонгост оччихвол болох юм шиг санаж өндөр цалин, санаа амар амьдрал мөрөөдөн зогсох нь даан ч өрөвдөлтэй. Үүнийг ч эрх баригчид хүлээн зөвшөөрч нэгэнт идэр насны залуусаа эх орондоо барьж тогтоож, дийлэхгүй болохоороо тэдний хүслийг ийнхүү БНСУ-ын албаныханд уламжилж сууна. 

Яг үнэндээ БНСУ-ыг зорих залуусын цувааг төрийн тогтвортой бодлого менежментээр зогсоож чадна. Хэн ч харийн нутагт очиж хар ажил хийхийг хүсэхгүй. Иймээс залуусаа эх орондоо  ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр эрх баригчид ажиллах хэрэгтэй байгаа юм. Харамсалтай нь шинэ Засгийн газар гарч ирээд жил гаруйн хугацаа өнгөрч байхад залуусын ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин хангажийг дээшлүүлэх, цаашлаад хөнгөлөлттэй нөхцөлөөр байр орон сууцтай болох зэрэг залуусын хүсээд байгаа хамгийн наад захын хэдхээн шаардлагыг биелүүлэх тал дээр хойрго хандсаар байна. Манай залуус их зүйл хүсээгүй ердөө л дээр дурдсан ганц хоёрхон хүслийн төлөө л хэдэн зуугаараа харь орныг зорьж байгаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 9999 2017-08-15 19:17:26
    Zaluusaaa demjeed oron suutstai bolgood ugchuul guriigeel amidrana daa ug ni.
    150.129.143.40
    Мэдэгдсэн Хариулах
  • монгу 2017-08-08 11:39:09
    дээр бичсэнтэй санал нийлэхгуй монголчууд тэнэг биш тэд сологост байр унэгуй унэгуй хооллоод одорт 250.мянган тог сард 7сая гаруй 10 сард 70сая нэг ороо байрны ...
    188.244.248.48
    Мэдэгдсэн Хариулах
  • 4444 2017-08-08 05:08:32
    энэ төр энийг хиж чадахгүй бол монгол сөнөнө баттулгаа хурдан ажилтай орлоготой болгооч ээ
    203.91.118.254
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-08 04:03:50
    иргэд нь боол болохын мөрөөдөл болж байдаг сонин шүү, манай дарга нар чимээгүй суугаал мундаг юма
    150.129.140.212
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-08-08 03:22:49
    Солонгост очиж болноо улсаа бодоод адаглаад хулгай хийхгүй явахсан
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах