Эерэг зөв бодлууд дээрээ төвлөр
Хандлага гэдэг нь бидний оюун санаа ямар бодлуудыг тээж явдгийг бид бусдад үйл хөдлөл, үг хэлээрээ илэрхийлж харуулахыг хэлдэг. Тийм болохоор хандлагаа тодорхойлно гэдэг нь оюун бодолдоо дүгнэлт хийж, тунгаан шүүнэ гэсэн үг. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй байх нь бидний хандлагаас шалтгаалж байдаг. Хандлага эерэг болон сөрөг байж болно. Эерэг хандлагатай хүн оюун бодлоо эерэг сайн зүйлд үргэлж чиглүүлж чаддаг. Харин сөрөг хандлагатай хүн өөрт хичнээн сайн зүйлийг хийж байсан ч сөргөөр, муу талаас нь хүлээж авдаг. Өдөр ажилдаа ядраад сууж байхад хэн нэгэн аяга цай дөхүүлж өглөө гэж бодъё. Эерэг хандлагатай хүн маш сайхнаар, баяртайгаар хүлээн авч талархлаа илэрхийлнэ. Харин сөрөг хандлагатай хүн мэдээж талархана, гэхдээ дотроо хардсан байдлаар хүлээн авдаг. “Яагаад надад цай авчирч өгөв, надаас юу гуйх гэж байгаа бол, цай нь ер нь зүгээр болов уу” гэх мэтээр бодож болох юм.

Өөрийгөө эерэг болон сөрөг хандлагатайн аль нь болохоо шалгаж болно. Энэ нь танд тохиолдох аливаа үйлдлээс танд төрж байгаа таатай болон таагүй мэдрэмжээр мэдэгдэж болдог.

Хандлагаа өөрчлөнө гэдэг нь бодол санаагаа эерэг, зөв бодлоор цэнэглэнэ гэсэн үг. Хүмүүсээс  “Би үүнээс ихийг хийх л байсан, би чадварлаг сайн багш болох л байсан, би өндөр цалинтай ажил хийж чадах л байсан, би үүнээс илүү амжилттай амьдрах л байсан” гэсэн үгсийг би олон удаа сонсож байсан. Заримдаа би ч өөрөө “Залуу насандаа ийм их зовлонтой амьдрал туулаагүй бол, би эрэгтэй хүн байсан бол ...” гэх мэтээр боддог байлаа. Миний толгой  оюун бодолд “Би эмэгтэй хүн болохоор чадахгүй шүү дээ, одоо нэгэнт нас явчихлаа ...” зэрэг бодлууд байдаг байсан болохоор  хандлага маань сул дорой, чадваргүйг илтгэн харуулж  үйл хөдлөлүүдийг хийдэг байсан. “Би угаасаа чадахгүй, би энэ талаар сайн мэдэхгүй, би хэзээ ч хийж байгаагүй, хийх ч үгүй байх, би азгүй хүн, нэгэнт нас явчихлаа” гэх мэт бодлууд танд байдаг бол таны хандлага буруу болж, үг хэл, үйл хөдлөлүүд тань үүнийг илтгэн харуулдаг.

Тиймээс зөв эерэг бодол таныг урагшлах, тэмүүлэх, амжилт гаргах агуу том үндэс болох болно. Харин  буруу, сөрөг бодлууд биднийг улам л муу муухай, болж бүтэхгүй зүйлд уруу татаж бие мах бодийг хүртэл өвчин эмгэгт хүргэдэг. Бүх зүйл хоёр талтай. Нар гарахад сүүдэр бас байдаг, сайн сайхны хажуугаар муу муухай ч зэрэгцэн оршдог. Бидэнд үргэлж сонголт байдаг. Юу сонгоно түүнийгээ л хүртэж амьдардаг. Зовлон бэрхшээл, сэтгэлийн шаналал, стрессийг сонгох сонголтоо бид өөрсдөө л хийсэн байдаг юм. Амьдрал ядуу байна, цалин бага байна, улс төр тогтворгүй байна, эдийн засаг хямарч байна гээд л бодол санаагаа хямраагаад байвал таны бодол санааг дагаад амьдрал хямарсаар л байх болно. 

Зөв, эерэг, сайн сайхан бодлуудын үрийг тарьж, амьдрал хэмээх саглагар сайхан модоо арвин их үр жимстэй байлгаж болно гэдэгт та итгээрэй.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zohiogch 2017-08-09 04:39:51
    Ene niitlleliig Huvi hunii hugjliin institute n Zahiral Setgel Zuich M. Altantsetseg Facebook Deeree bichsen. Ta nar yadaj eh survaljaa bicjeech!!!
  • иргэн 2017-08-08 09:34:59
    одоо тэгээд зоригийн хэргийн шуух хурлыг туйлын унэн гэж хулээж авах уу еедрег байх гэхээр ийм шуухтэй байхад яаж еедрег байх вэ 1937 оны туух давтагдаж байна ...