Реал Мадрид Европын  “Супер цом”-ын тэмцээнд түрүүллээ
Өнгөрсөн шөнө европын “Супер цом”-ын тэмцээн явагдлаа. Өнгөрсөн улиралд аваргуудын лигт түрүүлж түүхэн амжилтын эзэд болсон Испанийн  эзэн хааны Реал Мадрид клубынхэн европа лигт түрүүлсэн Английн алдарт Манчестер Юнайтед багтай тоглолоо.

Хоёр багийн тоглолт тун сонирхолтой болж өнгөрсөн бөгөөд тус тоглолтод Реал Мадрид 2:1-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авлаа. Ингэснээр Эзэн хааны багийнхан дөрөв дэх удаагаа Европын супер цомд түрүүллээ. Өөр нэгэн статистик үзүүлэлтийг сонирхуулахад, сүүлийн найман жил тус тэмцээнд Испанийн найман баг түрүүлж  байгаа нь энэ юм.

Тоглолтын нэгдүгээр үед Реал Мадрид үл ялиг илүүрхэн тоглож байлаа. Улмаар тоглолтын нэгдүгээр үед Касемеро булангаас эхлээд мөргөж хаалганы хөндлөвч оносон гэхдээ удалгүй отонгийн байрлал байж болох байрлалаас маргаантай нэгэн гоал оруулж эхний үе 1:0 ээр өндөрлөв.

Тоглолтын хоёрдугаар үеийн эхэнд байдал хэвээрээ үргэлжилж Иско Аларкон тоглолтын тооны харьцааг 2:0 болгов. Улмаар улаан чөтгөрүүдээс Рашфорд, Феллайни орж ирж тоглолтын хэмнэлийг бага зэрэг өөрчилж, Лукаку 2:1 болгосон ч энэ тоглолтод дахин гоол оролгүй өндөрлөсөн юм.

Түүнчлэн  энэ цаг үеийн дэлхийн шилдэг тоглогч К.Роналдо хуучин багийнхаа эсрэг сэлгээнээс гарч тоглосон билээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.