Сонгинохайрхан дүүрэгт 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц ашиглалтад орно

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 10МВт хүчин чадалтай, газар тариалантай хосолсон МОННАРАН нарны цахилгаан станц ашиглалтад орох гэж байна.

Тус станцыг Бридж групп болон Японы Фарм дү компанийн хөрөнгө оруулалттай Эвридэй ферм компанийн захиалгаар барьж буй бөгөөд Ерөнхий гүйцэтгэгчээр Бридж Констракшн компани ажиллаж байгаа аж. Төслийн барилга угсралтын ажил үндсэндээ дууссан тул барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс энэ сарын 07-ны өдөр тус станцад ажиллажээ.

Энэхүү нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилдээ ойролцоогоор 16.1 ГВтц байгальд ээлтэй цэвэр эрчим хүч үйлдвэрлэж нүүрс, мод түлэхийг багасгах юм байна. Тодруулбал, жилдээ 16.6 мянган тонн нүүрсний хэрэглээг хэмнэж 23,000 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэх аж. 

Мөн уламжлалт цахилгаан станцуудтай харьцуулбал 103.9 мянган тонн усны хэрэглээг хэмнэх бөгөөд газар тариалантай хосолсон Японы цоо шинэ технологи нэвтэрч буйгаараа онцлогтой юм байна.

Б.Орхон








Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Maidarjav.A 2017-08-09 10:47:54
    Mash sain zviliig hiisen baina manaih demjij baina.
    185.137.18.103
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-09 08:10:21
    bridge group mundag tusuld hiisen bn bayar hurgye
    202.9.41.95
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-09 04:17:12
    маш сайн, амжилт хүсье,
    202.70.46.20
    Мэдэгдсэн Хариулах