Биеийн тамир, эрүүл ахуйн хичээлийн багц цагийг нэмэгдүүллээ
Их, дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох хичээлийн хөтөлбөрийг тусгах саналыг ОБЕГ-аас БСШУСЯ-нд хүргүүлээд байсан билээ.

Тэгвэл БСШУС-ын сайдын тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт оруулжээ.

Энэхүү хичээлийг  их, дээд сургуулиудын заавал судлах хичээлийн хөтөлбөрт оруулсан нь оюутнуудад гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үндсэн ойлголт, эрх зүй, удирдлага зохион байгуулалтын талаар мэдлэг олгож, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээг удирдан зохион байгуулах чадвар, дадал эзэмшүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дэмжих хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой аж. Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгссөн хүн бүр аливаа гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг хамгаалах, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болох юм.

Түүнчлэн БСШУС-ын сайдын тушаалаар их, дээд сургуулиудын биеийн тамир, эрүүл ахуйн хичээлийн багц цагийг 3 хүртэлх болгож нэмэгдүүлжээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2017-08-10 02:12:17
    10 жилийн сургуульд эрүүл мэндийн хичээл оруулдаг болох хэрэгтэй шүү, эрүүл мэндийн анхны мэдэгдэхүүнгүй хүүхдүүд төгсөж байна, энэ бол эмгэнэл
  • Ядмаа 2017-08-09 10:21:11
    Зөв. Математик, физик, хими мэтийн хичээлүүдйг сургуулийн хөтөлбөрөөс бүгдийг нь хасч оронд нь жүдо бөхийн хичээлийг оруулдаг болох хэрэгтэй.