Төмс, луувангийн үнэ өсчээ
Нийслэлийн статистикийн газраас наймдугаар сарын II долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.

Махны дундаж үнэ

Хонины ястай нэг килограмм мах дунджаар 6470 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7470 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар буюу 50 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 2.2 хувиар буюу 185 төгрөгөөр тус тус өсчээ. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. 

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.3 хувиар буюу 205 төгрөгөөр, хонины цул махны үнэ 2.0 хувиар буюу 130 төгрөгөөр өссөн байв. Ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ 

“Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1200-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байв. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Төмс, хүнсний ногоо

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 3.1 хувиар буюу 40 төгрөг, лууван 13.8 хувиар буюу 280 төгрөг, байцаа 0.6 хувиар буюу 10 төгрөгөөр тус тус өсч, харин хүрэн манжин 2.8 хувиар буюу 70 төгрөгөөр, хятад сонгино 2.7 хувиар буюу 40 төгрөгөөр буурчээ.

Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.