Иргэд нийгмийн даатгалын илүү төлсөн шимтгэлээ буцаан авч эхэлжээ

Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд, доод хязгаар гэж бий. Энэ нь тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, түүнийг 10 дахин нэмсэн хэмжээнээс ихгүй байхаар зохицуулсан бөгөөд зарим даатгуулагчийн тухайд үндсэн ажлаас гадна хэд, хэдэн ажил давхар эрхэлж хөдөлмөрийн хөлс, орлого тус бүрээсээ нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдаг. Эдгээрийн нийлбэр дүн нь дээр дурдсан дээд хэмжээнээс илүү төлөгдсөн тохиолдолд илүү төлөгдсөн шимтгэлийгбуцаан олгохоор болсон билээ.
 
Тэгвэл нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгож эхлээд байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, даатгуулагчийн шимтгэл төлсөн тооцооны хуудас, өгөгдлийн сангийн мэдээлэлд тулгуурлан илүү төлсөн шимтгэлээ буцаан авах эрх бүхий даатгуулагчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг гаргадаг. Энэ жилийн тухайд давхардсан тоогоор 38561 хүнд 2.6 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор тусгагдсан, энэ ажил эхлээд явж байна” гэх тайлбарыг өглөө.
 
Харин даатгуулагч нь илүү төлсөн шимтгэлээ авахын тулд үндсэн ажлынхаа харьяалал бүхий эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандах бөгөөд ингэхдээ даатгуулагчийн баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр, үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэр, иргэний үнэмлэх, даатгуулагчийн нэр дээр нээсэн банк дахь дансны тодорхойлолт зэргийг бүрдүүлэх ёстой юм. Үүнээс гадна тухайн онд авах шимтгэлийн буцаан олголтын хэмжээгээ харьяа эрүүл мэнд, нййгмийн даатгалын хэлтэстээ очиж дэлгэрэнгүй лавлах боломжтой төдийгүй шимтгэл төлөлтийн мэдээллээ цахимаар авахыг хүсвэл http://www.ndaatgal.mn/regnd/ хаягаар орж бүртгүүлэн мэйл хаягаараа шууд лавлах боломжтой аж.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-08-14 08:48:19
    Би 2016 онд тэтгэвэрт гарсан. Сардаа 1-3 газраас нэмэгдэл авч нийлбэр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг давлаа гээд л хасаад байсан. одоо яах ёстой вэ
  • Zochin 2017-08-12 05:34:43
    Tatvar mongotoi humuust iluu uilchileed bna. J:ni nohon tolbor geed mongo tushaagaad, tetgeveriin deed hemjeeg avch bna.
  • Zochin 2017-08-11 16:34:14
    Todorhoi medeelelee oruulbal zugeer yum uu sard hichneen togrog tolohod erguulen avch bgaa ve
  • Niigmiin daatgal nuhuj tulmuur bna 2017-08-11 13:54:18
    2013-16 onii ediin zasgiin hyamraltai uyed ajilgui bolj hohirson humuus nuhuj tulmuur bn, 5-10 jileer huuli ugrun barival yadaj tatvart nemer bish uu tulmuur bn...
  • Zochin  2017-08-11 11:55:34
    http://www.ndaatgal.mn/regnd/ ene hayg chn ajillahgui bnshd mail haygaaraa medeellee avsan hun bnuu
  • Зочин 2017-08-11 03:00:00
    ndaatgal.mn/regnd/ хаягт хандахад ямар ч мэдээлэл байхгүй байна. АНХААРААЧ ЭЭ....