Шинэ хичээлийн жил чимээ шуугиантай эхлэх нь
2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байна. Энэ үед сургууль, цэцэрлэгүүд сурагчдаа хүлээж авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Тэгвэл хичээлийн шинэ жилийн их ажилтай зэрэгцэн  сургууль, цэцэрлэгийн багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж эхэллээ. Тэд цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхээр Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Багш нарын төлөөлөл өчигдөо цуглаж, түр хороо байгуулсан байна. Ингээд шат дараатай цалин нэмэх асуудлыг гаргаж тавих аж. Эхний ээлжинд шаардлага хүргүүлж, дараагийн удаа  тайван жагсаал хийж, цаашлаад ажил хаялт зарлана гэдгээ тэд мэдэгдэж байна.

Багш нарын хувьд сарын цалин нь хэтэрхий бага тул найман хувийн хүүтэй орон сууцны зээлд ч хамрагдаж чаддаггүй хэмээн учирлаж байгаа юм.

Тэд  ийнхүү ярьж байна. Нэгдүгээрт, багш нарт хамгийн эхэнд тулгамдаж байгаа асуудал цалин. Боловсролын салбарт энэ багш нар цалингаа нэмэгдүүлэх гэж байгаа асуудал ажлаа муу гүйцэтгэчихээд цалингаа нэмэх асуудлыг яриагүй. Харин ажил үүргээ сайн сэтгээлээсээ гүйцэтгэснийхээ дараа буюу үүргээ бүрэн хэмжээнд гүйцэтгэчихээд цалингаа нэмэх асуудлыг хөндөж эхэлж байна. Өмнө ч гэсэн ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажлаа хийсэн.Өмнө нь цалин нэмэх асуудлын дор маш олон асуудлыг өөрчилсөн. Ё.Отгонбаяр сайдын  үед цалин өслөө гэж байсан. Энэхүү өсөлтийг дагаад нөгөө дугуйлан болон дэвтэр засалтын ажил байхгүй болсон. Ингэснээр дугуйлан секцгүй хүүхдүүд гудамжинд гарч эхэлсэн. Дугуйлан ажлуулах хүнгүй учраас хүүхдүүд PC нд донтох асуудал маш их гарч байсан.
 
Хоёрдугаарт, багш нар одоо хүртэл дэвтэр засалтын мөнгөгүй ч дэвтэрээ зассаар л байгаа. Энэ ажлыг сайн дураараа хийж байна. Мөн дугуйлангууд явж л байна. Энэ бүхэн сэтгэлтэй багш нарын л ажил шүү дээ. Олон жил энэ ажлаа хийгээд гаршсан учраас шүү дээ. Өнөөдөр багш нарын үнэлэмж алдагдсан. Хэрэглээний асуудал бол багш нар хүүхдүүдийн барьж багш нар барьж чадахгүй байна. Багшийн цалингийн зээлийн хэмжээ ипотекийн зээл авах шаардлагад хэзээ ч хүрдэггүй. Энэ жил ажил хийж байгаа багш нарын ихэнх нь өрх толгойлсон. Дээрээс нь цалингийн зээл орох гэтэл батлан даагч байхгүй.

Эдийн засгийн хамаарал багш нарт маш их байна. Нийгэмд олон төрлийн зээл авах боломж байгаа хэрнээ багш нар зээл авах асуудал дээр хаалттай. Ийм асуудлуудлаас болоод энэ хүмүүсийн нийгмийн асуудлыг ярих цаг нь болсон.Бусад салбаруудын цалинг нэмж чадлаа шүү дээ. Гэтэл бид нар дэлхийн жишигт монгол багш нарын үнэлэмжийг хүргэх гэж ажилласаар байна. Өнөөдөр сайн багшаар хичээл заалгаагүй алдартан гэж байхгүй. Энэ асуудлуудыг шийдээгүй цагт сайн хууль санаачлаад хэрэг байхгүй. Суурь болсон энэ баазаа сайн хангаад өгөх л хэрэгтэй. Үе үеийн засгийн газарт бид нар хууртсаар  ирсэн. Сонгуулийн ажилд багш нар л явдаг шүү дээ. Харин сүүлийн сонгуулиар цалингаа аваагүй. Ийм асуудлууд зөндөө байхад жижиг сажиг асуудлуудаар хуураад хэрэг байхгүй” гэлээ.
 
 Ямартай ч багш нарын төлөөлөл өөрсдийн байр сууриа ийнхүү нэлээд хатуухан илэрхийлж байна. Харин нөгөө талд эрх баригчид тэдний шаардлагыг хүлээн авч, ажил хэрэг болгоно гэдэг тун эргэлзээтэй.

Манай улс эдийн засгийн хямралаас гарахын тулд ОУВС-ийн өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт  хамрагдсанаар төсвийн сахилга батыг сайтар хангах даалгавар авч, үүнийгээ ч гайгүй сайн биелүүлж байгаа. Харин уг хөтөлбөрийн хүрээнд цалин, тэтгэвэр нэмэх ямар ч боломж байхгүй.  Өөрөөр хэлбэл  эдийн засаг сайжиртал цалин нэмэх боломж байхгүй гэсэн үг юм.

Тэгвэл багш нарын хувьд заавал цалингаа нэмүүлнэ хэмээж байгаа учир тэмцлийн дараагийн  арга хэмжээнүүдийг авч эхлэх нөхцөл байдал үүснэ. Энэ нь мэдээж хэрэг ажил хаялт. Хичээлийн шинэ жилтэй зэрэгцээд ажил хаялт зарлавал сурагчид л хохирч үлдэх  дүр зураг харагдаж байна. Манай багш нар  сурагчдаа орхиод ажил хаялт зарлах дуртай улс.Эндээс харвал шинэ хичээлийн жил чимээ шуугиантай эхлэх нь ээ. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • lalar 2017-08-13 04:51:59
    hvvhded oligtoi hicheeliin zaachhaad tsalingaa nevvl dandaa mongo urij baidag hodolmorol. neg ih zantai dandaa nemegdel hicheel zaalgana
  • saagii  2017-08-11 10:56:54
    monhiin hundluuleh gesen humuus baih yumaao
  • Санаа 2017-08-11 09:52:25
    Багшаа хүндлэх хэрэгтэй цалингийн нэмээчээ.
  • zochin 2017-08-11 04:55:05
    suragchidaa bodood shantaajilj baina
  • зочин 2017-08-11 04:17:39
    сэтгүүлч нар ингэж нийгэмд буруу мэдээлэл тараахаа болиоч ээ.тэд харин ч сурагчдаа бодоод ажил хаяхгүй харин тайван жагсаал хийж магадгүй л гэж мэдээлэл хийсэн ...
  • Зочин  2017-08-11 03:56:10
    Хариуцлагагүй чадваргүй ёс зүйгүй багш нар юун цалингаа нэмүүлэх . Сошиалаар яваад байгаа алдаагүй бичиж сур архи уухаа боль нтр гэсэн мессежийг сайн уншаасай
  • зочин 2017-08-11 03:54:56
    Засагт нь нэмэх мөнгө бгаа юу. дэлхийн хэмжээний боловсрол олгох чадвартай багш хэд билээ
  • zochin  2017-08-11 03:10:33
    yos zuin huwid bish l bna daa
  • sonin yum  2017-08-11 03:06:24
    yagaad orh tolgoilson baigaa n oorsdiin hereg, hen nohortoo hayagdaj uld gesen yum be. huuhdees bolood nohortoo hayagdaagui biz dee?
  • zochin 2017-08-11 02:56:12
    oorsdiinhoo toloo amidarch bj hangalttai tsalin awdag biz dee tegeed dandaa orh tolgoilson bagsh near bdag gene vv oorsdiinh ni asuudal biz dee
    • Aav 2017-08-13 03:22:08
      Bagsh nar uneheer yaduu ajil uneheer hund shtee. Hudulmuriin muljluguu bolimoor yumaa.
  • zochin  2017-08-11 02:23:39
    zubuu zub