Ой тогтоолтын ААШТ-д манай 20 тамирчин оролцоно

Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-27-ны өдрүүдэд Хонконгод болно.  Тус тэмцээнд 11 улсын нийт 160 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөх юм.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцоно.

Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:

Дасгалжуулагч
1. ОУ-ын шүүгч Б.Баасандорж

Тамирчид
1. 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр
2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр
3. ОУ-ын Их Мастер А.Янжиндулам
4. ОУ-ын Мастер Э.Лхагвадулам
5. Б.Хангал
6. Ш.Шижир-Од
7. Б.Намуундарь
8. С.Жавхлантамир
9. Э.Мишээл
10. О.Түвшинзаяа
11. Т.Үжин
12. Э.Хулан
13. Д.Сайханбилэг
14. М.Уянга
15. Г.Мянганбаяр
16. Б.Намуун
17. Б.Оюунгэрэл
18. М.Биндэръяа
19. Б.Ариунбилэг
20. Ш.Наранбат

Монголын багийн бүрэлдэхүүнд олон улсын тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцсон тамирчдаас гадна нэг жил ч хүрэхгүй хугацаанд хичээллэж улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн шинэхэн тамирчид багтаж байна.

Мөн энэ удаагийн тэмцээний шигшээ багийн бүрэлдэхүүнд “Авьяаслаг Шведчүүд” шоуны шилдэг оролцогч А.Янжиндулам багтаж, эх орныхоо нэрийн өмнөөс тус тэмцээнд оролцохоор болжээ.

Дашрамд дурдахад, Монголын Оюун Ухааны Академийн тамирчид олон улсын оюуны спортын 43 тэмцээнд оролцож 612 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байгаа билээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.