Б.Нармандах өсвөр үеийн ДАШТ-ий хошой медальтан боллоо
“Сантьяго-2017” жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий хоёр дахь өдөр 60 кг-ын жинд Баянмөнхийн Нармандах хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр өсвөр үеийн ДАШТ-ий хошой медальтай монголын анхны жүдоч болсон байна.

Манай тамирчин Чилийн татами дээр эхний тойрогт Азийн аваргын хүрэл медальт Узбекистаны Зафарбек Урманалиевыг 2 вазаригаар, хоёрдугаар тойрогт Канадын Донте Де Жесүсийг 1 вазари үнэлгээгээр ялж шилдэг наймд үлджээ. Улмаар хэсгийн аваргын төлөө Италийн Луижи Центраччиог хоёр вазаригаар илүүрхэж яваад иппон буулган хагас шигшээд шалгарсан байна.

Харамстай нь манай бөх хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны Нурзат Салимбаевт ялагдсан. Гэвч тэрбээр хүрэл медалийн төлөө Украины Вадим Черновыг вазари үнэлгээгээр ялж, өсвөр үеийн ДАШТ-ий хошой медальтай анхны жүдоч боллоо.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.