С.Одонтуяа дарга аа, 200 метр ч хүрэхгүй авто замын төсвийг шийдээд өгөөч

Нийслэл хот өдрөөс өдөрт хүрээгээ тэлж хүн ам нэмэгдэхийн хэрээр орон сууцны шинэ хорооллууд сүндэрлэх болсон. Харамсалтай нь, тэдгээр орон сууцны хорооллууд ямар ч дэд бүтэцгүй хүндхэн нөхцөлд оршиж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн тавдугаар хороог хот доторх гэр хороолол гэж нэрийдээд 10-аад жилийн нүүрийг узэж байна. Хэдийгээр тус газрын оршин суугчид зам харгуйгаа засч, янзлуулах талаар үе үеийн Засаг дарга, тус тойргоос сонгогдсон гишүүдэд удаа дараа учирлаж, хорооныхоо нөхцөл байдалтай танилцуулдаг ч эрх мэдэл бүхий албан тушаалтнууд “Үнэхээр л хот доторх гэр хороолол байна. Та бүхнийг удахгүй сайхан зам харгуйтай болгож орчин үеийн тохилог хороо болгож өгнө” хэмээн молиго үмхүүлсээр олон жил болжээ.

Аргаа барсан иргэд өөрсдийн амьдран суудаг орчныхоо замыг засуулах гэж оршин суугчдаасаа мөнгө татаад ч тусыг эс олжээ. Уг нь иргэдийн хамгийн их итгэж байсан хүн нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гэнэ. Тэрбээр тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа тухайн хорооны нутаг дэвсгэрт ирж газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж бас л ам өчиг өгөөд явсан ч өнөөг хүртэл тэдэнтэй эргэж нүүр тулан уулзаагүй аж. Ингээд оршин суугчид сонгуулиас сонгуулийн хооронд худал үнэн амлалт авч цөхөрсөн учраас өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүдийг бас л хороон дээрээ авчирч нөхцөл байдлаа танилцуулж Та бүхэн энэ замыг засч өгнө гэвэл бид ажил хийх хүнээ дэмжинэ” хэмээн одоогийн УИХ-ын гишүүд болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нарт саналаа өгснөөр хатагтай С.Одонтуяад Засаг даргаар ажиллах боломжийг нь олгожээ. Гэтэл сонгуулийн үеэр гэрт нь ороод суух нь халгүй байсан ИТХ-ын төлөөлөгчид болон УИХ-ын гишүүд бас л нүүрээ бууруулж дахиж уулзахгүй мэтээр загнах болжээ.

Аргаа барсан иргэд энэхүү замын асуудлыг шийдүүлэхийн тулд Нийслэл болон дүүргийнхээ эрх мэдэл бүхий албан тушаалтнуудтай уулзаж учир байдлаа тоочиход тэд дараах ганц хариултыг өгдөг байна. “Төсөв мөнгөгүй замын тань асуудлыг шийдэж өгч чадахгүй байна. Хойтон жилийн төлөвлөгөөнд тусгаж өгье” хэмээн хэлээд. явуулдаг гэнэ.
 
Уг нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ынхан засгийг дангаараа бүрдүүлж Баянгол дүүргийн Засаг даргаар С.Эрдэнийн гарын хүн Д.Оросоо ажиллаж байсан ч тэд иргэдийнхээ итгэлийг хөсөрдүүлж хэлсэн амлалтдаа хүрээгүй байна. Яг үнэндээ энэхүү асуудал болоод буй зам нь ердөө 200-хан метр. Гэтэл дүүрэгт 200-хан метр замын төсвийг шийдэж өгч чадахгүй байна гэдэг нь хачирхалтай.
 
Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилд Баянгол дүүрэг хамгийн их төсөв мөнгө авч чадсан ганц дүүрэг нь Учир нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэхүү төсөв мөнгийг дүүрэгтээ төвлөрүүлж баян төсөвтэй Баянгол хэмээн нэрлэгдэж байсан. Гэтэл энэхүү төсөв нь хийх ёстой зүйлдээ зарцуулагдалгүй олон өөр зүйлд зарцуулагдсан гэдгийг уншигчид андахгүй мэдэх биз ээ.
 
Ямартай ч иргэд оршин суугчдаа молги үмхүүлээд сурсан С.Эрдэнэ гишүүний буянаар олон хүн энхэл донхолтой шороон замаар явахдаа машинаа эвдэж, харанхуй дунд бүдчин арай гэж гэрээ олдог байна. Үгүй ядаж шил толь шиг болсон замаа болъё гэхэд овгор товгорыг нь арилгаж шороо асгаад өгвөл их л буян болно доо. Тиймээс Засаг дарга С.Одонтуяаг энэхүү асуудалд анхаарлаа хандуулж бороотой өдөр хүн явахад хэцүүхэн болсон 200 хүрэхгүй метр замын асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүсч байна.


Өглөөний сонин
С.Уул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 5 дугаар хорооны иргэн 2017-08-12 03:34:38
    Баянгол дүүргийн 5 дугаар хорооноос УИХ-Д МАН-аас Ундраа, НИТХ-д МАН-аас Батсайхан,ДИТХ-д МАН-аас Өлзийбаатар, Баярмаа нар сонгогдсон.
  • Batkhishig 2017-08-12 03:27:20
    3-r emnelegiin ariin zam odor bolgon tygjerch xot dotorxi ganzxan shoroon zam bolj baigaag anxaaraldaa avch xyrdan zasax xeregtei bna 15- n jil shoroon zam bai...
  • Зочин 2017-08-11 14:26:19
    3-р эмнэлэгийн арын замыг хатуу хучилттай болгоод нэг эгнээтэй болгочуул замын түгжрэл эерэгээр нэмэр болох болов уу. Зам гэж там, машин эвдээд байхын. Даргаа
  • Дүүргийн ирг Д.Т 2017-08-11 07:58:52
    Төмөр замын хэсгээ өөд нь татаа ч ээ. Сайхан хот шиг гэрэлтүүлэгтэй л болмоор байна шүү. Бүүдийсэн л юм байгаад байна аа.
  • zochin 2017-08-11 06:43:23
    С.Одонтуяа бол ажил хэрэгч хийсэн бүтээсэн ажилтай хүний төлөө эмэгтэйчүүд эхчүүдийн дуу хоолой болж яваа дайчин эмэгтэй. БГД-н иргэд ам сайтай бдг.
  • urnaa 2017-08-11 05:29:23
    BGD iin 2 -r horoonii nutag bui teevriin deed surguuliin urid taliin zam, tumur zamiin soeliin ordonii hoid baruun taliin zamiig shinechilen zasaach ee arai l ...
  • иргэн 2017-08-11 04:32:43
    энэ эмэгтэй иргэдэд хэрэгтэй асуудалд хуруугаа хөдөлгөдөг юм уу? Зөвхөн өөртөө ашигтай зүйлийн төлөө л үхэн хатан зүтгэж байхыг нь мэдэх юм байна
  • Зориг 2017-08-11 04:27:17
    С.одонтуяа даргаа таньд ажлын амжилт хүсье барс захын хойд сад.нд барс захынхан хужаагийн хор,хогоо олон жил шатаалаа та үүнийг нэг болиулж өгөөч