ААН-үүдийн нөхөн сэргээлт хийсэн талбайг хүлээн авав

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар орон нутагтаа 2014 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэл хотын зүгээс барилгын материалын үндсэн түүхий эд болох элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн боржин, дайрга олборлолтын ажлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр явуулах чиглэлийг баримталж байна.  

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийхгүй, хариуцлагагүй хандаж байгаатай холбогдуулж нийслэлийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан удирдамжын дагуу хяналт шалгалтын ажлыг хийж, хоёр сарын хугацаатай албан шаардлагыг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлсэн.

Хяналт шалгалтад нийт 142 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсанаас албан шаардлагын хугацаанд нөхөн сэргээлтийн ажлын тайлан ирүүлсэн Хан-Уул дүүргийн 13, Налайх дүүргийн 6, нийт 19 аж ахуйн нэгжээс техникийн 42,72 га, биологийн 2,83 га талбайг хүлээн авлаа.

Байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудад Түгээмэл тархацтай ашигт малмталын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-11 06:45:00
    нехен сэргээгдэхгуй болгож хаячихаад нуд хуурсан юмаар зевшерлее эргэж сэргээлгэх гэж байгаа шуудээ ингэж бие биенээ хуурахаа боль хедее аж ахуйгаа хегжуул
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-11 04:35:18
    уул уурхайн компаниудын ширгээсэн гол эргээд урьд өмнөх шигээ их устай, урсдаг болсон үед л нөхөн сэргээлт хийгдсэн гэж хүлээн зөвшөөрч болно.
    202.170.70.48
    Мэдэгдсэн Хариулах