25 компанийн хувьцаа арилжжээ
2017 оны 8 дугаар сарын 11-ны өдөр “I”, “II', 'III' ангилалд бүртгэлтэй 25 хувьцаат компанийн 66,722 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Могойн гол' компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 10.68%-иар өссөн бол 'Ремикон” компанийн ханш хамгийн өндөр буюу 2.09% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 24 ширхэг үнэт цаас 2,396,400 төгрөгөөр арилжаалагдсан байна.Компанийн өрийн хэрэгсэлийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 975 ширхэг 'Сүү' бонд 97,500,000 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр 'MSE ALL' индекс 937.71 нэгж болж, 1.29%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,780,870,854,937 төгрөг болсон байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.