Гадаад паспортын сунгалт, захиалгын үйлчилгээг дүүргүүдэд үзүүлж байна
Урин дулааны улиралд монголчууд гадаадыг зорих нь ихэсдэг. Тэгвэл амралт чөлөөт цагаараа аялж, зугаалах иргэдийн тоог дагаад гадаад паспортын эрэлт хэрэгцээ өсчээ. Өдөрт 1000 гаруй иргэн гадаад паспортын үйлчилгээ авахаар Иргэний бүртгэл мэдээллийн төвд хандаж байгааг албаныхан мэдээллээ. Үүнээс өдөрт 700-800 хүнийг хүлээн авч, 560-600 иргэний гадаад паспортыг олгодог аж.

Мөн өдөрт 150 гаруй иргэний гадаад паспортын сунгалтыг хийж байгаа юм байна. Уг нь өдөрт 500 хүн хүлээн авах хүчин чадалтай хэдий ч гадаад паспорт авах хүмүүсийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа учраас ачаалалтай ажиллаж байгаа гэнэ.

Өнгөрсөн жилийн эцэст 290 мянга гаруй паспортыг шинээр олгож байсан бол он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 215 мянган гадаад паспорт шинээр олгож, 34 мянга гаруй иргэний гадаад паспортыг сунгажээ. Мөн 2016 онд монголчууд 98 оронд зорчдог байсан бол энэ жил 168 улсад зорчих боломж нээгдсэн байна.

Түүнчлэн орон нутагт гадаад паспорт ажлын 20 хоногт гардаг тул хөдөө, орон нутгийн иргэд гадаад паспорт авахаар хотыг зорих нь ихэсчээ.  Тиймээс 100 айл дахь Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс гадна нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил төвд гадаад паспортын энгийн захиалга, олголт, сунгалтыг хийж эхэлсэн байна.
Б.Сансар
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.