“Газпром” Украинд хий нийлүүлнэ
ОХУ-ын эрчим хүчний гигант “Газпром” компани гэрээнд заасныхаа дагуу Украин улсад байгалийн хий үргэлжлүүлэн ний­лүүлнэ хэмээн хойд хөршийн Эрчим хүчний дэд сайд Анатолий Яновский өчигдөр хэв­лэлийн хурлын үеэр мэ­дэгдлээ.

Украин, ОХУ-ын дунд үүсээд буй асуудлаас шалтгаалж байгалийн хий нийлүүлэх ажил зогсож болзошгүй гэх цуу тарсан юм. АНУ, Европын зүгээс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан. Үүний х­а­­риуд оросууд Европт нийлүүлдэг байгалийн хийгээ хаана хэмээн анхааруулсан билээ.

Анатолий Яновский “Бид одоогоор байгалийн хий нийлүүлэх ажлаа үр­гэлжлүүлж байна. Ук­раинаар дамжиж бай­­гаа байгалийн хийн ний­лүү­лэлт олон оронд эрсдэл дагуулдаг учраас эмзэг асуудал юм” гэжээ.

Украин улс Оросын байгалийн хийнд хориг тавибал Болгар, Босни-Херцеговин болон бу­сад улсад нийлүүлэх бай­га­лийн хий тасалдах аюул­тай юм. ОХУ-ын хувьд байгалийн хийн зах зээ­лээ алдахгүйн тулд Ук­раинд нийлүүлэх хийн хэмжээгээ бууруулахгүй байх шаардлагатай гэд­гийг олон улсын шинжээ­чид онцолж байна.

Өглөөний сонин
Н.Түмээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.