Ч.Батболдыг яллагдагчаар татаж, цагдан хорилоо
Шадар сайд У.Хүрэлсүхийг мөрдөн мөшгиж, тагнаж чагнасан гэх хэргийн гэрч гэгдэж байсан Ч.Батболдыг цагдан хорьсон юм. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Ч.Батболд, Б.Энхмэнд, Н.Адъяахүү, А.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Амарсанаа, Ц.Жаргалсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллагдагчаар цагдан хориулах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Улмаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу дээрх нэр бүхий яллагдагч нарыг тус бүр 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яана даа, харамсаж байна 2017-08-13 23:16:33
    Ингээд чи гэрч бол хэмээн хорьж байна даа. Монголын хуулийнхан манай хөгжлийн тушаа
  • эрдэнэ 2017-08-13 16:03:22
    мөрдөх үүрэг өгсөн хүмүүс тэгээд ялгүй юу
  • анхнаас л оролцохгүй гэхгүй 2017-08-13 13:15:50
    анхнаасаа л оролцохгүй байхгүй
  • ? 2017-08-13 04:54:20
    Гэрчийг баривчилдаг болсон уу???
    66.181.160.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Өглөө киноны хэсгээс 2017-08-12 05:30:37
    СБ: Сэлмэн Тогмидыг буудсан хүнийг олсон уу Д: Барьсаан жанжаан СБ: Бишээ, цаад эздийг нь
  • иргэн 2017-08-12 04:06:54
    Хүн гүтгэвэл ийм л болж байгаа юм да
  • Unen 2017-08-11 12:28:01
    Хүрэлсүх намын дарга болчуул яахуу, намын дарга засгаа авна гэж С.Баяр шиг урваганаад засгаа авчуул яахуу? Энэ хуулийнхан баривчилсан хүмүүсээ тавиад явуулхуу?
  • иргэн 2017-08-11 11:35:19
    тээрмийн хелд буудай гэдэг энэ дээ