Шагайн харвааны тэмцээн болно
Монголын шагайн харвааны холбооны 30 жилийн ойд зориулсан шагайн харвааны тэмцээн энэ сарын 19, 20-ны өдрүүдэд болно. Монголын үндэсний уламжлалт Шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, ахмад харваачдаас залуу үед уламжлалт ёс жаягийг өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор шагайн харвааг зохион байгуулж байгаа аж.

Хүй долоо худагт болох уг тэмцээн Монголын Шагайн харвааны холбооны “Шагайн нэгдсэн харвааны дүрэм”-ийн дагуу явагдах юм байна. 

Мөн МШХХ-ны Анхдугаар бага хурлаар батлагдсан журмын дагуу шинээр стандартчилагдсан Цол, Зэрэг, Малгай, Малгайн тэмдэг, залааг эдэлж хэрэглэнэ. Шагайн харвааны тэмцээнд оролцож буй бүх харваачид Үндэсний дээл хувцастай оролцох ёстой юм байна.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.