Олон улсын залуучуудын өдөр

Өнөөдөр Олон Улсын Залуучуудын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Залуучуудын хөгжлийн сарын аяныг “Залуучуудын-Эерэг өөрчлөлтийн хүч” уриан дор зохион байгуулахаар болжээ. Тус аяны нээлт өнөөдөр 19 цагт “Гэрэлт гудамж”-нд болох юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын эвсэл, НҮБ-ын Хүн Амын сан, Иргэний боловсролын төв, Олон улсын болон залуучуудын байгууллагууд оролцон хийх ажлууд болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулна. Тухайлбал, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар “Залуу хүн үндэсний хөтөлбөр”-т залуучуудын саналыг авч, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, үзэгчдийн дунд сонирхолтой хөгжөөнт тоглоом зохион байгуулж, сайн дурын ажил хийх сонирхолтой залуучуудыг бүртгэж авах юм байна. Мөн залуучуудын сонсох дуртай хамтлаг дуучид ч оролцож, ая дуугаа өргөх юм.

Харин сарын хугацаанд өрнөх аяны хүрээнд Залуучуудын Иргэний нийгмийн чуулган, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Startup” өдөрлөг, Ардчилал, хүний эрхийн төлөөх байгууллагуудын хамтарсан “Democrazy Carnival”, Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг залуу уран бүтээлчдийн “Orange Sessions” үдэшлэг, Итгэл найдвар боломж-УБ марафон, Тэгш Эрх Бахархлын өдрүүд, залуучуудын сайн дурын ажлыг дэмжих “I volunteer do you?” өдөрлөг, зэрэг олон сонирхолтой арга хэмжээг төр, иргэний нийгмийн болон залуучуудын байгууллагууд хамтран зохион байгуулах аж.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.