Иргэний мэдээллийн дагуу хар тамхи хэрэглэсэн бүлэг залуусыг барьжээ

Иргэний өгсөн мэдээллийн дагуу хар тамхи хэрэглэсэн бүлэг залуусыг барьсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, өнгөрсөн сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт таван залуу мансуурсан байдалтай байна гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад иргэнээс иржээ.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид дээрх этгээдүүдийг шалган үзлэг хийхэд иргэн Т-ийн биеэс мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй байж болзошгүй цаасанд боосон зүйл илэрчээ. Энэ хэрэгт Монгол улсын иргэн Т, Ц, Ө, Л, Т гэх 5 этгээдийг саатуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

Мөн дээрх этгээдүүдийн биеэс биологийн дээж авч шалгахад ТНС буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.

Дашрамд дурьдахад, хар тамхины хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлж цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан иргэнийг ЦЕГ-аас шагнаж, талархал илэрхийлжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jjjjkkk 2017-08-13 12:50:42
    дампуу улс төрчдөөр удирдуулдаг улсын залуучуудад дампуурч балайрахаас өөр хийх юм юу байх вэ дээ
  • !!! 2017-08-12 16:39:20
    Хар тамхичдад өршөөл үгүй !!!
  • иргэн 2017-08-12 09:55:53
    Энэ их баяр цэнгэл,төрийн албаны данхайсан бүтэц толгойгоо дааж ажил хийж чадахгүй болсон залуучууд үйлдвэрлэл явуулхын оронд улс төрлүү гүйдэг эдгээрийг боль
  • зочин  2017-08-12 08:45:05
    хар тамхичингуудтай эрчимтэй тэмцэхгүй бол манайхан шиг худал зүйлд итгэдэг улсуудад маш аюултай болно хүн бүр тэмцье
  • иргэн 2017-08-12 04:08:30
    Ерөнхийлөгчийн маань хүүхэд гэртээ хэрэглээд нэг сайхан залуу гэрээс үсрээд зүгээр өнгөрсөн дө.Эд нарыг яах юм бол до
    202.21.106.107
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-12 03:51:20
    энэ их архидалт мансуурал наадам одоогийн залуучуудын хумуужил яг л евер монголын хойноос орлоодоо чингэс хаан гэж цээжээ дэлдсээр чин улсын хойноос марш