Үндсэн хуулийн хэлэлцүүлэг Хан-Уул дүүрэгт боллоо
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг өчигдөр Хан-Уул дүүрэгт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт тус дүүргийн 330 иргэн оролцов. Хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж хөтлөн явуулсан юм.

Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгагдсан “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Засгийн газар” сэдвээр, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур  “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Төрийн алба”, “Шүүх эрх мэдэл”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвүүдээр тус тус дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Хэлэлцүүлэгт оролцогчид энэ үеэр дээрх зургаан багц сэдвийн танилцуулгтай холбогдуулан асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийллээ. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Н.Наранцацралт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байгаад талархалтай хандаж буйгаа хэлээд төсөлд Засгийн газрын гишүүдийн 1/3 хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор тусгаж буй өөрчлөлтийг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Мөн Үндсэн хуулийн дөчин зургадугаар зүйлд

“…Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна. Засгийн газар доор дурдсан үндсэн чиг үүргийн яамтай байна:

            1/Хууль зүй, дотоод хэргийн яам;
            2/Сангийн яам;
            3/Гадаад хэргийн яам;
            4/Батлан хамгаалах яам;
            5/Байгаль орчны яам.

Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн нийт долоо хүртэл яамыг нэмж байгуулахаар УИХ-д саналаа оруулж болно…” гэсэн дээр нэмж боловсрол хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг тогтсон нэрээр тусгаж оруулах саналтай байгаагаа илэрхийллээ. Иргэн Н.Наранцацралтын энэхүү саналыг олон хүн дэмжиж буйгаа асуулт хариултын үеэр дэмжиж буйгаа хэлж байсан.

Харин тус дүүргийн 3 дугаар хорооны иргэн Сурмаажав Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төрийн албыг улс төрөөс ангид, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах, төрийн бодлогын үр нөлөөг тогтвортой байлгах ач холбогдол бүхий заалтуудыг хөндөж, тусгаж байгааг дэмжиж байгаа хэллээ. Тус дүүргийн 5 дугаар хорооны иргэн Аюуш багийн Засаг дарга нарыг мэдлэг, ур чадварыг харгалзан сонгон шалгаруулж томилдог байхын зэрэгцээ кабинетаараа ажиллах эрх зүйн зохицуулалтыг хийж өгвөл нэг зорилгын төлөө хариуцлагатай, үр дүнтэй ажиллах бололцоо бүрдэнэ хэмээн үзэж байна гэв.

Ийнхүү Хан-Уул дүүргийн иргэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэгт тун идэвхтэй оролцсон бөгөөд 268 иргэн саналын хуудсаар дамжуулан төсөлд тусгах саналаа бичгээр ирүүлсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Baigal 2017-08-14 03:05:58
    Vndsen huulid nemelt oruulah talaar sansl asuulga haaguur yaj zarladsan ym be hen oroltsoj bgm huuliig mash sn huulich oroltsoj hiih bh
  • Зочин 2017-08-14 00:44:43
    Монголын тугийг ХӨХ МОНГОЛ гэдэг бэлэгдлээ бодож ХӨХ УЛААН ХӨХ болгомоор байна.Соц үед баталсан УЛААН ХӨХ УЛААН одоо үед тохирохгүй болжээ Соц улсууд тугаа өө...
  • ЗОЧИН 2017-08-13 14:00:46
    ХУУЛИА УНШААГҮЙ ХЭДХЭН ХҮНТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ГЭЖ ЮУ БАЙНА ХАЧИН ЮМ ХИЙХ ЮМ ЯАРАН САНДРАН ЮУ ХИЙХ ГЭЭД БАЙНА ВЭ ЮУ БОЛОВ?
  • zochin 2017-08-13 04:27:47
    SHinjlekh ukhaanii salbar terguulekh salbar bolokh ERCHIMHKUCHNII YAMIIG duridakhgyi baigaa chini deedesuud ulsaa khegjuu