Орчны бохирдлын шалтгаант өвчлөл, нас баралтыг 10 хувиар бууруулна

Засгийн газрын өнгөрөгч лхагва гарагийн хуралдаанаар “Орчны эрүүл мэнд” үндэсний хоёр дахь хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрт хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг тандан судалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх замаар орчны сөрөг нөлөөллийг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх хүрээнд дараах долоон зорилтыг тусгажээ.

Үүнд:

  • Агаарын чанарыг сайжруулах, агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах
  • Хүн амын ундны усны аюулгүй байдлыг сайжруулах, хөрсний бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах
  • Орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бүрдүүлэх
  • Уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд учирч болох аюул эрсдэлийн үед хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх
  • Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах   
  • Орчны бохирдлоос үүдэлтэй химийн бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тандан судлах гэсэн зорилтыг тусгаж, 2017-2020 онд төлөвлөн хэрэгжүүлэх юм байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүн амын оршин суугаа орчны газар, ундны усны чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүд сайжирч, хөрсний бохирдлын түвшин буурч, орчны бохирдлын шалтгаант өвчлөл, нас баралтыг 10 хувиар бууруулахаар зорьж байгаа аж.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-08-13 10:46:18
    edgeerees neg ni ch xeregjixgui 2020 ond baxi baidagaaraa baix bolno. хог хаягдлын менежмент gej dongosj baixaar gancxan xognii uildver barichix
  • иргэн 2017-08-12 13:22:51
    дээрх зорилтуудын нэг нь ч биелэхгуй харин 2020 онд зорилт бур нь эсрэгээрээ дордсон байна гэдэгт би 100 хувь итгэлтэй байна хайран цаг цаас
  • өвгөн 2017-08-12 07:29:17
    энэ ажил зөв л дөө, хийж чадах бол уу, мэргэжлийн хүмүүсгүй, бас дунд тоодон дарга нар нь ажлын туршлагагүй хөөрхий дөө, болтугай болтугай
  • хуульч 2017-08-12 04:52:46
    УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН ӨМНӨХ ЦЭРЭНДОРЖИЙН ТАЛБАЙД ГАЗРЫН ДОРХИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВӨӨС ХОГ, ХАЯГДАЛ, БОХИРДСОН АГААР ГАРЧ ТАЛБАЙД САЛХИЛАГЧДИЙГ ХОРДУУЛАХ НЭЭ ???