Швед дэх монголчууд гал унтраах үлээгч аппарат хандивлалаа

Швед Улсад ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл болох Дэлхийн эх оронч Монголчуудын холбооноос тус улсад ажиллаж, амьдардаг монголчуудын дунд хандивын аян өрнүүлжээ.

Уг хандивын аянд тус улсад ажиллаж амьдардаг 70 гаруй монгол иргэн оролцсон бөгөөд цугласан хандиваар гал түймэр унтраахад нэн шаардлагатай багаж хэрэгслийн нэг болох гал унтраах үлээгч аппаратыг худалдан авчээ. Энэхүү үлээгч аппарат нь 2017 оны шинэ загвар юм байна.

Дэлхийн эх оронч Монголчуудын холбооноос өнөөдөр уг үлээгч аппаратыг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгсөн юм. Тус холбооноос цаашид ч гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд хандивын аян өрнүүлж, Онцгой байдлын албаны чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болно гэдгээ энэ үеэр илэрхийллээ.

Энэхүү үлээгч аппарат нь 10 гаруй кг-ын жинтэй, үүрч явах зориулалттай, хэрэглэхэд авсаархан, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж юм байна. Уг үлээгч аппаратыг Төв аймгийн Онцгой байдлын газарт олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.