Н.Алтанхуяг: Шинэ Ерөнхийлөгч гараад ирмэгц Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг яагаад довтолгоод унав аа
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Ж.Батзандан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд,  Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцов.

Уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явц байдлын талаар санал солилцон ярилцлаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Зөвлөлдөх санал асуулгын хууль баталж, ийм механизм гаргаж байж Монгол Улсын Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэс нь нээгдсэн” гээд нэгд, Үндсэн хууль сайн хууль тул түүнийг хөдөлгөж болохгүй, хоёрт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй, гуравт, МАН-ын дотор цөөн гишүүд, мөн МАХН-ын зүгээс болоод Ардчилсан намаас Э.Бат-Үүл нар Ардын Их Хурал, Бага хурал гэсэн хоёр танхимтай парламенттай болъё гэсэн санал гаргасан. Мөн Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар мэдэгдэл хийсэн. Энэ дотроос Парламентын засаглалаа хадгалаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал 60 гаруй хувийг эзэлж байгааг” танилцууллаа. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг байхгүй болгох эсэх, Засгийн газарт чиглэл өгөх гэх мэт эрх байх эсэхийг ард түмнээр шийдүүлэхээр санал асуулга явуулж байгаа талаар дурдав. Нийт 5 багц бүхий 22 асуудал тусгасан төслийг эхний ээлжинд боловсруулаад байгаагаа тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулж өгөв.

Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарыг сонссоны дараа  Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтөд сайн ч зүйл бий байх. Муу ч зүйл бий байх. Төрийн 3 өндөрлөгийн хоорондын эрх мэдлийн хуваарилалтыг шинэчлэх асуудлыг л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулах нь гэж олон хүн ойлгож байна. 25 жил болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нэгдүгээрт, Монгол Улс, хоёрдугаарт Монголын гурван сая ард түмний эрх ашгийг нэн түрүүнд тавих ёстой гэж ажлын хэсгийн ахлагч үзэж байгаа гэж хэллээ. Энэ үнэхээр гол асуудал. Гэтэл хэлэлцүүлгийн явцад УИХ-д 65 суудал авсан МАН-ын зүгээс энэ дарааллыг өөрчлөх вий гэсэн болгоомжлол бас байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын эрх ашиг эн тэргүүнд эрэмблэгдэх вий. Монгол Улсынхаа гурван сая иргэний төлөө асуудал ярьж байгаа бол, сумын Засаг даргыг орон нутгийн иргэд өөрсдөө сонгоно, УИХ-ын гишүүд алдаа гаргавал сонгогчид нь эргүүлэн татдаг байна гэх зэрэг асуудлыг нийтээрээ дэмжих магадлалтай” гээд энэ талд хатуу анхаарахыг ажлын хэсгийн гишүүдэд санууллаа.

Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг “Шинэ Ерөнхийлөгч гараад ирмэгц Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яагаад довтолгоод унав аа. Нэгд, та нар ингэж шууруулж болохгүй. Хоёрт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэдэг нэг хэрэг. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн олон нийтэд хэрэгцээтэй зүйл байвал ярьж болох талтай. Гэтэл салбар хуулиудаараа Үндсэн хуулийг “будаа болтол” шүршээд юу ч биш болгочихлоо шүү дээ.

Жишээ нь, Элчин сайд томилох дээр зөвшилцөх гэдэг үгийг яагаад Үндсэн хуульд бичсэнээс өөрөөр УИХ хууль гаргаж тайлбарлаж байгаа юм бэ. Үндсэн хууль гэдэг үндсэн суурь хуулийг хажуугаар нь жижиг хуулиуд гаргаж тайлбарладгийг болиулж, үүнийг цэгцлэх хэрэгтэй. Шинэ Ерөнхийлөгч гараад ирэхээр шууруулаад эрхийг нь хаагаад авъя. Гэхдээ яах вэ, шинэ Ерөнхийлөгч битгий санаа зов. Энэ 2021 оноос үйлчлэх юм шүү гэж тайлбарлаж байгаа бол тийм зүйл огт байхгүй шүү. УИХ-ын 57-гоос дээш гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой. Ингээд нэг өдөр шуураад баталчих вий” гэсэн болгоомжлол байгааг хэллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын зүгээс 60 тэрбумын асуудлыг шийдсэний дараа энэ  Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярих ёстой. 60 тэрбум төгрөгөөр төрийн албан тушаалыг урьдчилсан зарсан асуудалтай холбоотойгоор бүрдсэн УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүй байхгүй гэж үзэж байгаагаа хэллээ. Энэ удаагийн УИХ нэг намаас 65 гишүүнтэй, гэтэл 57 ба түүнээс дээш гишүүний саналаар Үндсэн хууль өөрчилнө гэх юм бол нөгөө дээр яригдсан эрх ашгийн эрэмбэ алдагдах магадлалтайг санууллаа. Мөн Үндсэн хуулийг өөрчилснөөр Иргэдийн нийтийн Хурлын эрхийг иргэдээс булаан авах, шүүгчийн насыг нэмэгдүүлэх зэрэг асуудал бас яригдаж байгаа юм байна. Тэгвэл УИХ-ын гишүүний насны босгыг бас нэмж, төлөвшсөн хүн гишүүн болдог байхад ч анхаарах хэрэгтэй хэмээн саналаа хэлэв.

Эцэст нь  Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийн 65 нь нэг намынх, тэдний 41 нь шинээр анх удаа УИХ-д сонгогдсон гишүүд байгааг Үндсэн хуулийн өөрчлөлт хийхдээ авч үзэхэд илүүдэхгүй шүү хэмээн болгоомжилж байгаагаа онцгойлон анхааруулав. Мөн олон аймг сумдын нутагт ган гачиг болж байна, зуд болох, ургац алдах гээд цаг үеийн тулгамдсан асуудал асар олон байхад УИХ нь нэн яаралтай биш Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийнхүү шавдуулж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар нэгэнт хэлэлцээд эхэлвэл дундуур нь өөр ямар нэгэн асуудал хэлэлцэхгүй байх хуультай юм байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-08-19 10:38:16
    Өөрийг нь засаг толгойлж байхад яригдаж байсан шүү дээ! Одоо гэнэт гээд худлаа хошин юм яриад байх юм
  • zohin 2017-08-15 09:34:23
    Altanhuyagaa Mongol ulsiig dampuuruulsan orond oruulsan ter nuglee yah gej b na..
  • иргэн  2017-08-15 09:30:30
    үндсэн хуулийн талаар саналаа хаана бичих вэ энд 10 гаран үгнээс өөр үг бичихийг хориглосон байна шүү дээ санал авдаг утас МАН хаасан хаана хандах вэ
  • ЗОЧИН 2017-08-15 09:07:16
    шинэ ерөнхийлөгчөөс ямар их айж байна засгийн хэрэгт оролцуулахгүй л гэнэ хууль санаачлахгүй л гэнэ зөвхөн нэг тойргоос цөөхөн хүнээр сонгогдсон У
  • ЗОЧИН 2017-08-15 01:59:08
    За даа, АН-ын эргүү щезонууд өөрчилсөнөөс МАН-ын хэд үндсэн хуульд өөрчлалт оруулбал арай бодитой зүйл болох байх, ер нь Баттулгын эрхийг хасах нь зөв
  • Иргэн 2017-08-15 01:42:46
    Мөнгөөр бүх эрх мэдлийг авсан нам эрх ашгаа гүйцэлдүүлэхээр улайрч байна. Лүндээжанцан, Нямдоржууд ард түмний нэр барьж санаагаа гүйцээдэг барилтай.Арай дэндүү....
  • АН Ийм л олон нууртэй новшнууд ш дээ 2017-08-14 21:08:05
    АНы бузарууд гоомон хуцах юм аа оорсдоо Ундсэн Хуулийн оорчлолтийг сонгуулиас омно 2016 онд 2 сарын дотор хийчхий гээд сагсалзаад усчуулээд байсан АН больж уз
  • !!! 2017-08-14 17:03:26
    Offshoroos mongiig ni tatna geed hugazaa ogchihson baigaa shuu anhaaraarai !! Hudlaa gazar undsen huuliar dulduidaj gol asuudal sunjruulah ahar sanaa zaana ni b...
  • Зочин 2017-08-14 16:56:35
    Баттулга сонгогдвол МАН ингэх нь ойлгомжтой байсан. Хуулиндаа 57с дээш гэд заачихсан тэд 65 уула. АН-с сонгогдсон тэр дундаа ийм МАФИ нөхөрт эрх өгч болохгүй...
  • Зочин 2017-08-14 16:04:19
    Занданшатар АНУ-д осолд ороод тэнэг юм ярьдаг болсон. Математик мэдэхгүй байж санамсаргүй түүврийн арга гэж хуцна. Ард түмнийг хуурахаа боль.
    • АНы гологоо холоооо очиж хуц  2017-08-14 21:09:59
      Баттулга голог чинь ямар тоо мэддэг юм чамтай адилхан дунд боловсролын дутуу нь л явж байгаа ш дээ
  • Nnnn 2017-08-14 15:02:28
    Battulga aa chi unen teneg yum a
  • bat 2017-08-14 12:51:09
    battylgiig erönxiilögch bolloo gex syrgaar ene xyychin nowchnyyd vndsen xvvliig öörchilj öörsddöö xeregtei zvil xiix gesniig zogsoo.Erönxiilögch shiid...
  • Bagii 2017-08-14 12:02:29
    Erunhiilugch uhaantai l yum bol uuruu uulzaad uuruu asudal baigaa bol yariad yariltsaad yavahgui uhsen uliigee hiij ard tumen hiisen ajild n dun tavij gudamjind...
  • Зочин 2017-08-14 11:26:08
    за даа энэ хэд анх үндсэн хуульд өөрчлөлт оруулна гээд шуураад байсан одоо болохоор өөрчлөх шаардлагагүй гэдгээ шуудхан хэлж байнаа
  • ss 2017-08-14 10:45:50
    umnu ni yaj samarch baisnaa martsan shaaj yawaa daa ANiin garuud....kk
  • Иргэн 2017-08-14 10:30:10
    Тэр цаана сууж байгаа пизда Америкт машинд нэг мөсөн дайруулаад үхчихгүй яавдаа
  • Мгл  2017-08-14 10:23:59
    Зи сайн аргумент гаргаж бн
  • Mongoliig suiruulsen garuud erunhiilugch 2017-08-14 10:07:58
    ene ungursun 2012-2016 ond uls orong suiruulsen hulgaichuud niilcheed yu vee odoo.. AH -ene heden erguu maluudaasaa yaj salnaa ee burhan min tengrees buugad irj...
  • cdvsdvvxv 2017-08-14 09:41:54
    Төрийн 3 өндөрлөгийн тэнцвэрийг шинэчлэн хадгалахгүй бол офшердож болдогийг харууллаа.Бие биеийнхэн хяналтийг яаж сайжруулах. Ерөнхийлөгчийг 6/8 жилээр сонгох.т...
  • иргэн 2017-08-14 09:41:45
    женко оросын зи задгай цагаан хоер хятадын талыг баримтлагч лундээжанцан зенесен занданшатар шатар болсон батзандан шезотой ийм хэдэн хун хуралдсан бна
  • Бат 2017-08-14 08:44:51
    Үндсэн хуулиндаа ёрөнхийлөгч болон сайдууд гишүүд дээд боловсоролтой байна гээд заачих
  • Төмөр зам,Чингис ба Самуурай бонд 2017-08-14 08:27:50
    Төмөр замын асуудлыг нэгмөр болгож шийдсэний дараа Үндсэн хуулийн өөрчлалтийг ярих хэрэгтэй ккк. Мөн Чингис болон Самуурай бондыг нэг тийш болгох хэрэгтэй !!!
  • Zochin 2017-08-14 08:12:36
    1 hen jiliin umnu AH-iin ene 3 hun erh barij bhdaa undsen huuliig uurchluh heregtei gej bsan san. Uls turuu gej.
  • Zochin 2017-08-14 08:11:04
    MANAN uuseed bgaa shlatgaan in Undsen huuli uurchluh zailshgui heregtei. neg negiigee gatsaagaad tegeed yavuulahiin tuld MANAN bolj bn.