Халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 47.2 хувиар буурчээ

Үндэсний Статистикийн хорооны  мэдээлснээр энэ оны эхний долоон сард халдварт өвчнөөр өвчлөгчид 28.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 25.6 мянга буюу 47.2 хувиар буурчээ.

Ийнхүү буурахад улаанбурханаар өвчлөгчид 30.1 мянга буюу 99.9 хувиар, сүрьеэгээр өвчлөгчид 278 буюу 10.3 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. 

Харин салхин цэцгээр өвчлөгчид 3,286 буюу 80 хувиар, цусан суулгаар өвчлөгчид 476 буюу 40.4 хувиар,гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 392 буюу 8.7 хувиар, гонококкт халдвараар өвчлөгчид 202 буюу 8.3 хувиар, мөөгөнцөрөөр өвчлөгчид  97  буюу 13.3 хувиар  нэмэгджээ.

Б.Орхон 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.