Чанаргүй зээлийн хэмжээ 1.1 их наяд төгрөгт  хүрчээ
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн долоодугаар сарын байдлаарх мэдээллийг танилцууллаа. Танилцуулгад дурьдсанаар мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 14.0 их наяд төгрөг  болж, өмнөх сараас 500.6 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөгөөр өсчээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 13.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 134.9  тэрбум төгрөг, өмнөх оны мөн  үеэс 933.4 тэрбум төгрөгөөр өссөн байна

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 892.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 95.1 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 55.3  тэрбум төгрөгөөр өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.8 хувийг эзэлж, өмнөх сараас 0.6 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурсан байна. 

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 1.1 их наяд төгрөг болж,  өмнөх сараас 17.4 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 120.1 тэрбум төгрөгөөр өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 хувийг эзэлж, өмнөх сараас өөрчлөлтгүй,  харин өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр өссөн байна.

П.ГОО
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.