Оны эхний долоон сард Катар улсаас 201.3 мянган ам.долларын бараа импортложээ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Катар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Султан Салмиин Саид Аль-Мансури-г 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Элчин сайд Катар Улсын Гадаад хэргийн сайд Мохамед Бин Абдулрахман Аль-Тани-гийн мэндчилгээг уламжилж,  Катар Улс Азийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэв. Тэрбээр манай хоёр улсын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг идэвхтэй хэрэгжүүлэх, энэ  хүрээнд хөрөнгө оруулалт хийхийн чухлыг тэмдэглэв. Мөн Катарын тал байнгын ЭСЯ-аа нээх сонирхолтой байгааг илэрхийлэв.

Сайд Ц.Мөнх-Оргил Катарын талаас хөрөнгө оруулалт хийхийг урьж, дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ хоёр тал батлан хамгаалах салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаж, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Монгол, Катарын хооронд 1998 оны 1 дүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоосон. Катар Улсын Засгийн газраас 2006 онд Монгол Улсын “Мянганы зам” төсөлд зориулж 10 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон. Буцалтгүй тусламжийг Мянганы замын Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн Хануйн гүүрээс Тариат чиглэлийн 65 км хатуу хучилттай замыг барихад ашигласан. 2017 оны эхний 7 сард Катарт 17.4 мянган ам.долларын бараа экспортлож, Катараас 201.3 мянган ам.долларын бараа импортложээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Б 2017-08-28 02:40:26
    Эвий эвий... Монголын удирдах байгууллагын чанарын үндсэн үзүүлэлт: хэн хаанаас хэдэн төгрөг гуйланчилж, тээндэрийн сангийн эх үүсвэр босгох вэ гэдэг үзүүлэлт.
    112.96.109.75
    Мэдэгдсэн Хариулах