Дээд лигт хоёр баг нэмэгдэнэ
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн ирэх улиралд хоёр баг шинээр элсэхээр болжээ.

Дээд лигийн тэмцээний журмын дагуу багууд дараа улирлын лигт оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлэх ёстой. Энэ ёсоор багууд Үндэсний супер лигийн журмыг даган мөрдөх, хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Тодруулбал "Спрайт" супер лигт амжилттай оролцож, Зүүн бүсийн аваргаар тодорсон Төв аймгийн "Төв ургац" баг дээд лигт дэвшин тоглох эрхтэй болсон. Үүнээс гадна баруун бүсийн аварга "Капитал банк" дэвших боломжтой болж байна. Гэхдээ тэд дэвших, үгүйгээ өөрсдөө шийднэ. Мөн нэгэн шинэ баг нэмэгдэх болсон нь дээд лигийн гурван удаагийн аварга "Лидер" баг Үндэсний супер лигт эргэн ирэх аж.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.