Статистикийн эерэг тоонууд
Монгол Улс дампуурлын ирмэг дээр байгаа тухай мэдээлэл хэдхэн сарын түгшүүр түрүүлж байв. Өнгөрсөн онд Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд байгаагүйгээр буурч 1 хувь болсон байсан юм. Тэгвэл өчигдөр  Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5,3 хувьтай байгааг дуулгалаа.

Уг өсөлтөд аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөг 60.3 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 234.5 тэрбум төгрөг, бүтээгдэхүүний цэвэр татвар 160.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. ДНБ, оны үнээр 2017 оны эхний хагас жилд 12.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд (16.8%) тэрбум төгрөгөөр өслөө. Улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2017 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас 2.5 хувиар өслөө. Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2017 оны эхний хагас жилд 13.2 их наяд төгрөг, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 7.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс оны үнээр 2.2 их наяд төгрөгөөр өсөж, зэрэгцүүлэх үнээр 366.2 тэрбум төгрөг буюу 5.2 хувиар өссөн байна.

Монголын эдийн засаг хүнд үеэс даван туулж сэргэж эхэлж байгааг ийнхүү статистикийн дээрх тооноос харж болохоор байна. Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа  тоон үзүүлэлтүүд улс орны нийгэм, эдийн засаг хаана явааг илэрхийлдэг. Гэхдээ статистик тоон дээр гарч байгаа сайн үзүүлэлтүүд амьдралд наалдахгүй байгаа тухай шүүмжлэл цахим ертөнцөд газар авч байна.

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 926.4 мянган төгрөг болж, өмнөх жилийн мөн үеэс 52 мянган төгрөгөөр нэмэгджээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого нэмэгдэхэд цалин хөлсний орлого 23.3 мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 23.9 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэх. Гэхдээ нэг ч хувь хүний цалин нэмэгдээгүй олон байгууллага хямралыг сөрж чадахгүй хаалгаа барьж байна. Гэтэл статистикийн тоо хэр бодитой вэ? Бодит байдал дээр иргэдийн цалин нэмэгдээгүй, бараа бүтээгдэхүүний үнэ өдөр хоногоор нэмэгдсээр байхад дундаж цалин нэмэгдсээр байна.

“Боловсрол, шинжлэх ухааны салбарт үндсэн цалин гэхэд 535-608 мянга орчим. Дунджаар  570 орчим. Эмч, эмнэлгийн ажилтнуудын сарын цалин 620 мянга орчим. Харин эдгээр салбарт ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнуудынх дээрхээс хамаагүй бага. Харин монголчуудын  дундаж цалин 926.4 мянган төгрөг.
 
П.ГОО
olloo.mn
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-08-16 12:47:07
    bugd khudlaa , zasgiin gazryn zakhialgaar gargaji baygaa toonuud
  • Бат 2017-08-16 03:43:28
    Буруу тоо тойруулан худлаа ярихаа бол өрхийн орлого өссөн ажилгүйчүүдийн тоо буурсан гм