Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх зам ашиглалтад орно

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад ороход бэлэн болжээ.

Тус зам нь Халдвартын эцсээс "Нарантуул" ОУХТ-ийн ар талын хаалга, “Цагаан хуаран” хотхон хүртэл нийт 1,2км-ийн урттай бөгөөд  7м өргөн, 2 талаараа 1,5м явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэгтэй юм.

Гүйцэтгэгчээр “Лорд скай” ХХК, “Бумбат даваа” ХХК-ийн түншлэл шалгарч, нийт 986 сая төгрөгийн өртгөөр  гүйцэтгэсэн байна.

Б.Орхон


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.