НҮБ-аас 50 сая төгрөгийн хадлангийн техник тоног төхөөрөмж өгөв

ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвд НҮБ-ын ХХААБ-аас өнөөдөр /2017.08.06/   50 гаруй сая төгрөгийн хадлангийн техник, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.   “Ган, зуд хавсарсан хүндрэлд яаралтай тусламж үзүүлэх, даван туулах чадавхийг бэхжүүлэх” техник, хамтын ажиллагааны ТСР/МОН/3602 төслийн дэмжлэгтэйгээр нийлүүлэгдэж буй техник, тоног төхөөрөмжийг гардуулах үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний  төвийн Үйлдвэр технологийн албаны дарга Я.Оюунбилэг, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Куэрэши болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

 

ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн Үйлдвэр технологийн албаны дарга Я.Оюунбилэг “Бид энэ төхөөрөмжүүдээ аж ахуй нэгжүүдэд хүргүүлж хадлангаа бэлтгэнэ. ХХХААХҮЯ 2008 оноос эхлэн НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагатай хамтын ажиллагаатай ажиллаж байгаа. Цаашид ч олон ажлыг хамтдаа хийнэ гэж итгэж байна. Монголын мал аж ахуй, газар тариалангийн салбарт хэрэгжсэн олон төсөл хөтөлбөрийн үр шимийг малчид, тариаланчид хүртсээр ирсэн.  Жишээлбэл, бидний хамгийн эхний төсөл бол “Сүүний үхрийн удам зүй, гарваль, ашиг шимийн бүртгэл, мэдээлийн сан” байлаа. Мөн энэ төслийн хүрээнд Малын удмын сангийн Үндэсний төвд үр үйлдвэрлэлийн бага оврын лабораторийн тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн. Үүний үр дүнд 2008 оноос хойш өнөөг хүртэл Монголд үржүүлж байгаа шилмэл малын хээлтүүлэгчээс үр үржүүлж авах ажлыг хийж байна. Энэ мэтчилэн хамтын ажиллагааны үр өгөөж өндөр байна. Монголын мал аж ахуйг хөгжүүлж, чанарыг сайжруулахад байнга дэмжлэг үзүүлж хамтарч ажилладаг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагад талархаж байгаагаа ирэлхийлье” гэв.

НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Куэрэши энэ үеэр “ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн  үндэсний төвд хадлангийн тоног төхөөрөмж болох бага оврын трактор, хадлангийн агрегат чиргүүлийн хамт, өвс хаман боогч, гар хадуур, жижиг усалгааны систем зэргийг нийлүүлж байна. Энэ нь өвөлжилт хүндрэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангахад зориулан өгч байгаа тусламж юм.  Манай НҮБ-ын ХХААБ-аас 2,6 сая ам долларын хүмүүнлэгийн тусламжийг  10 мянга гаруй малчин өрх туслах  болон малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд зарцуулсан” гэдгийг онцлов.

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • akaa 2017-08-17 02:12:19
    uursdiiiguu iim khyymd gej bod
  • УБ  2017-08-16 23:42:17
    Онигоо
  • DS 2017-08-16 15:32:00
    NUB ees 3 pad pad avch baidag Mongol uls ch iimdee tylsan uim bhdaa.
  • иргэн 2017-08-16 13:45:16
    бухэл бутэн нуб-ээс гуравхан трактор егч байгаа юмуу уугээр зудыг давах юмуу егвел егсен шиг ег битгий даапаалаад бай нэг айлд егч байгаа биш бухэл бутэн улс шу...