Монголын балетчин олон улсын тэмцээнээс шагнал хүртжээ
БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 03-13-ны өдрүүдэд болсон Олон улсын балетын тэмцээнд Монголоо төлөөлөн ОХУ-ын Перм хотын балетын академийн төгсөх ангийн оюутнууд болох Ө.Мөнхжин, Р.Булган нар амжилттай оролцжээ.

Тэд эхний шатанд бичлэгээ явуулж, тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Харин хоёрдугаар шатанд тайзнаа А.Аданы 'Корсар' бүжгэн жүжгийн Па-де-де, гуравдугаар шатандаа мөн А.Аданы 'Жизель' бүжгэн жүжгийн Па-де-де бүжиглэж, мэргэжлийн үзүүлэлт, гүйцэтгэлийн техник, хослон бүжиглэх ур чадвар зэргээр шүүгчдийн анхаарлыг татаж, эрэгтэй бүжигчин Ө.Мөнхжин уг тэмцээний NCPA SPECIAL AWARD шагналыг хүртжээ. Уг шагналыг дараа жил ХБНГУ-ын Берлин хот, БНХАУ-ын Шанхай хотноо болох олон улсын тэмцээний урилга дагалдаж буй юм. Тэдний дасгалжуулагч багшаар Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг ажиллажээ. 


Ази тивдээ сүүлийн үед Япон, Солонгос, Хятад зэрэг улсууд тэргүүлэн олон улсын балетын тэмцээнийг олноор зохион байгуулах болж, манай бүжигчид тэдгээрт удаа дараалан өндөр амжилт гаргах болсон. Энэ төрлийн тэмцээн нь залуу бүжигчдэд харилцан туршлага судлах, суралцах, хөгжих бололцоог олгодгоороо үр дүнтэй, өгөөжтэй гэж үздэг. Түүнчлэн Монголын балетчид олон улсад, тэр дундаа Азидаа мэргэжлийн чадвараар үнэлэгдэхэд тодорхой хэмжээнд нөлөөтэй аж. 

Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.