ДОХ-ын гурван шинэ тохиолдол илэрчээ
Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 241 тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд өнгөрсөн сард Улаанбаатар хотод ХДХВ/ДОХ-ын халдвар гурван иргэнээс  илэрчээ. 

Халдварлах замууд:
  •     Халдвартай хүнтэй бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох,
  •     Цусанд ХДХВ байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийлгүйгээр халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх,
  •     Бохир зүү, тариур, багажаар арьсыг хатгаж цоолох, ямар нэгэн мэс ажилбар хийх.

ДОХ-ийн халдвартай эхээс урагт, жирэмсэн болон, төрөх үед, төрсөний дараа үед хөхний сүүгээр тус тус халдварладаг байна.  ХДХВ хүний биеийн гадна удаан амьдарч чаддаггүй учраас ДОХ-той хүнтэй амьдрах, хамтдаа хооллох, аяга таваг хоолны хэрэгсэлээ хамтдаа хэрэглэх, биед нь хүрэх, тэврэх тэр ч байтугай хамтдаа унтах зэрэг нь ямар ч аюулгүй. Хамгаалалтгүй бэлгийн хавьтлийн үед биеийн шингэнээ солилцох, шүдний сойз, сахлын хутга зэрэг арьс салст гэмтээдэг багаж хэрэгслийг хамтран хэрэглэх зэрэг нь аюултай юм.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нэргүй 2017-08-17 13:04:27
    ДОХ-ЫН ХАЛДВАР ТЭЭГЧДИЙГ ОЛОН ЖИЛ ХААЦАЙЛАЖ НЭРИЙГ НЬ НУУЦЛАЖ УЛАМ ОЛОН ХҮНД ХАЛДВАР ТАРААХ БОЛОМЖ ОЛГОЖ ТЭНЭГТСЭНИЙХЭЭ ҮР ДҮНД ХОЁР ЗУУ ГАРУЙ ХҮНЭЭ ӨВЧЛҮҮЛЛЭЭ...