Европын холбооны Төлөөлөгчийн газар ирэх оноос ажиллаж эхэлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Монголд байгуулах, түүний эрх ямба, дархан эрхийн тухай Засгийн газар, Европын холбоо болон Европын Атомын эрчим хүчний нийгэмлэг хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө.

Европын холбоо нь өөрийн бүрэн эрхт, дипломат статустай Төлөөлөгчийн газраа Монголд байгуулах шийдвэрээ өнгөрсөн сарын 20-нд гаргасан. Ингэснээр Европын холбоо дэлхийн 140 оронд дипломат төлөөлөлтэй болох юм.

Европын холбоо нь Төлөөлөгчийн газрын тэргүүнээ энэ оны есдүгээр сард багтаан томилж, үйл ажиллагаагаа 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд тус Төлөөлөгчийн газрыг Улаанбаатар дахь Италийн Элчин сайдын яаманы байранд ажиллуулах аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.