Хэрлэн голын урсацад тохируулга хийж болох эсэх ТЭЗҮ боловсруулна

Өмнийн говьд шинээр байгуулах томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, дэд бүтэц болон бусад төслүүдийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд “Хэрлэн гол дээр урсацын тохируулга хийх” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа.

Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар уг төслийг хэрэгжүүлж болох эсэхэд шаардлагатай Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх ажлыг шуурхай зохион байгуулахыг УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нарт, шаардагдах санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд даалгалаа.

“Хэрлэн голын урсацын тохируулга хийх” боломжтой гэсэн дүгнэлт болон холбогдох шийдвэр нь гарснаар  төслийг  хэрэгжүүлж, ус хуримтлуулах байгууламжаар дамжуулан өмнийн говьд шинээр байгуулагдах томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, дэд бүтэц болон бусад стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, мөн Хэрлэн голын урсац багасах, бүр тасрах эрсдэл гарах үед ус хуримтлуулах байгууламжаас эргүүлэн голын урсацыг тэтгэж, тогтмол хэвийн урсацтай байх нөхцөлийг бүрдүүлэх аж.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хэрлэн 2017-08-18 04:46:26
    Та нар болъе
    182.160.2.204
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-18 04:26:45
    боажя болон энэ чиглэлийн аж ахуймин нэгжуудэд ийм хэмжээний ажилд унэлгээ хийх чадвар байхгуй харин хууль зерчих хулгай хийх бол чадна
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах