Махны үнэ буурчээ

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Наймдугаар сарын 16-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.4 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.5 хувь, үхрийн ястай махны үнэ 4.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.1 хувь,  ямааны ястай махны үнэ 4.3 хувиар буурч, адууны ястай махны үнэ 1.6 хувиар өсчээ. Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6410 төгрөг, үхрийн /ястай/ мах 7380 төгрөг, үхрийн цул мах 8625 төгрөг, адууны /ястай/  мах 5275 төгрөг, ямааны /ястай/  мах 4500 төгрөгийн үнэтэй байв.



Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад  савласан дээдийн дээд гурилын үнэ 3.9 хувь, савласан дээд гурил болон задгай 1-р зэргийн гурил 8.5 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 6.3 хувиар өсчээ.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.2 хувиар буурсан  байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 2.0 хувиар өсчээ.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 32.6 хувь, луувангийн үнэ 105.3 хувь, байцааны үнэ 10.6 хувь, хүрэн манжингийн үнэ 2.0 хувиар өсч, сонгины үнэ 2.5 хувиар буурсан байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласансүүний үнэ 3.0 хувь, “Элекстер” сүүний үнэ 0.2 хувиар буурч, задгай сүүний үнэ 8.8 хувиар өсчээ. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.9 хувиар өссөн байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2017-08-19 14:07:44
    Өвөл нь малчдад туслах гээд бөөн л хандив эн тэр... Малчид хариуд нь махны үнэ ээ буулгахгүй..