“Цагийн урсгал” үзэсгэлэн энэ сарын 25-ыг хүртэл үргэлжилнэ
Венецийн Биенналь, Хонконг дахь ХанАрт галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргасан Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Ш.Чимэддорж бие даасан “Цагийн урсгал” нэртэй үзэсгэлэн үргэлжлэн гарч байна. Шангри-Ла резиденсд шинээр нээгдсэн “Тооно” галерейд гарч байгаа бөгөөд зураач Ш.Чимэддоржийн сүүл үеийн уран зураг, бэхэн зураг, уран баримлын бүтээлүүдийг толилуулж байна.

Төрийн соёрхолт, зураач Ш.Чимэддорж 1991 онд Москва, Амстердам хотуудад өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргасан цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвиж, Ази, Европ, Америкийн олон хотуудад үзэсгэлэн зохион байгуулсан юм. Түүний уран бүтээлд Монгол орны амар амгалан байдал, монголчуудын ертөнцийг үзэх үзэл гол сэдэв нь болдог. Тэрээр өөрийн гэсэн давтагдашгүй өнгийг бий болгож, онгодоор хөглөгдсөн сэтгэл хөдлөлийн нарийн мэдрэмжээр зурдгаараа дэлхий дахин алдаршсан юм.

Ш.Чимэддоржийн бүтээлүүд Франц, Япон, Сингапур, Хонконг зэрэг улсуудын урлагийн музейд байнгын үзмэр болсон байдгаас гадна олон орны цуглуулагчдад түүний хэдэн зуун бүтээл хадгалагдаж байна. Үзэсгэлэн 2017 оны наймдугаар сарын долооны өдөр нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.

П.ГОО
Оллоо.м н

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.