Хандивд гаршсан цэцэрлэгийн бүртгэл

Энэ жил цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнуудын цахим бүртгэл өнгөрсөн сарын 25-наас эхэлсэн. Харин 3-5 хүртэлх насны хүүхдүүд өнөөдрөөс эхлэн азаа үзнэ. Өмнө нь улсын  цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн тухайд анги дэвшихдээ ямар нэг асуудалгүйгээр бүртгүүлэх боломжтой бол  хувийн цэцэрлэг болон оршин суугаа хаягаасаа шилжсэн болон огт цэцэрлэгт явж үзээгүй хүүхдийн эцэг, эхчүүд аз, эзээ үзэх билээ.

Энэ хичээлийн жилд өмнөх оны мөн үеийнхээс 9321-ээр их буюу 252753 хүүхэд цэцэрлэгт хамрагдана гэсэн тооцоо бий. Мөн 20 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, харьяаллын хүүхдүүдээ бүртгэхээр болжээ.

Цэцэрлэгүүд шинээр ашиглалтад орж,  тэр хэрээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдүүдийн тоо нэмэгдэх нь. Гэхдээ хайхрахгүй орхиж боломгүй нэг асуудал байна.

Жил бүр л яригддаг өнөөх хандив.  Саяхан нэг танилтайгаа утсаар ярилаа. Тэднийх гурван настай хүүхэдтэй юм. Өмнө нь сугалаанд аз тааралгүй хувийн цэцэрлэгт нэг жил хүүхдээ хүмүүжүүлсэн учир энэ жил харьяаллынхаа цэцэрлэгт оруулах санаатай “таньдаг хүн байна уу” гэж сураглаж байх жишээтэй. Учрыг нь лавлавал, тухайн харьяаллынх нь цэцэрлэгт хүүхдээ явуулдаг эмэгтэй “500 мянган төгрөг атгуулчихвал асуудалгүй” гэж зөвлөсөн юм байх.  

Уг нь хууль дүрмээрээ бол хэн ч цэцэрлэгийн аль нэг албан хаагчид хандив нэртэй хахууль өгөх ёсгүй. Гэвч, хувийн цэцэрлэгт сарын 150-200 мянгыг төлж байснаас улсынх нь цэцэрлэгт нэг удаадаа “хандив” өгөөд, сургуульд ортлоо хүмүүжих боломжтой гэж сэтгэсний үндсэн дээр эцэг, эхчүүд цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөг сахиж суугаа сурагтай.

Хандив нэртэй хахууль төвийн буюу томоохон хотхонууд дунд байрлах харьяаллын хүүхэд олонтой цэцэрлэгт 500 мянга төгрөг байдаг бол захын цэцэрлэгүүдэд 150-200 мянган төгрөг байдаг гэнэ. Энэ тоо 2011 оны үед 20-50 мянган төгрөгний хооронд хэлбэлзэж байжээ. Цэцэрлэгийн хүрэлцээ муу учраас одоогоор сугалаанаас өөр шударга шийдэл байхгүй гэдгийг салбар яамнаас мэдэгдэж байгаа.

Тэр нь ч үнэн. Өмнө нь хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд эцэг, эхчүүд наймдугаар сарын дунд үеэс эхлэн харьяа цэцэрлэгүүдийг хаалгыг манаж эхэлдэг уламжлал бараг тогтчихсон байсан. Хөнжил, гудсаа авчирч, цэцэрлэгийн гадна хэдэн өдөр хоноглох тэр бүр хүмүүсийн хүсээд байх зүйл.

Тэглээ гээд хүүхдээ гэртээ цоожлохгүйн тулд давах ёстой давааны нэг л байв. Гэтэл үүний хажуугаар дараалалд зогсож зовохгүйгээр хүүхдээ цэцэрлэгт өгчихдөг овсгоотой  эцэг, эхчүүд бий. Тэд танил тал, цэцэрлэгийн эрхлэгчийн гарыг хүндрүүлж асуудлаа төвөггүй­хэн шийдчихдэг байсан. 

Нэг ёсондоо эрэлт нь байхад нийлүүлэлт нь байхаас өөр яалтай. Гэтэл одоо сугалаанд азгүй, азаа үзээд ч хүүхдээ оруулж чадаагүй, эсвэл харьяаллын бус атлаа ажил, гэртээ ойртуулан өнөөх хандив гэгчийг барьж гүйх эцэг эхчүүд олширчээ. Харин эсрэгээр гар хардаг цэцэрлэгийнхний тоо нэмэгдэн, арга нь улам бүр нарийсч, тариф хүртэл тогтоосон байх жишээтэй. Хэдийгээр төр, хүүхдүүдийг алагчлахгүйн тулд цахим бүртгэл, сугалаа гэсэн аргуудыг санаачилж байгаа ч, үүний ард хандив нэрээр халхавчилсан хахууль байсаар л байна.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sukh 2018-08-26 08:08:13
    2 jil daraalan songogdoj boldoggui yum b na daa geriinhee hajuud egch ni yavj b gaad surguulid orson duu ni bolohoor boldoggui yadag suglaa be a t g shalgaach
  • Hylan  2017-08-21 06:18:07
    Er ni tsetserleg syrgyyli bainga l mongo avdag hariya dvvreg baij l money ogdog shvv dee
  • зочин 2017-08-21 03:06:00
    Даьарчихсан эрхлэгч нарыг шалгавал таарна. Хандив аваад л гадны хүүхдүүдээр диг дүүргэчихдэг шүү дээ. Энл хүүхдийн эрх зөрчигдөж бга. Амьсгарах агаар!!!