Ерөнхийлөгч Х.Баттулга ДАШТ-д бэлтгэж буй жүдочдын галд зочилжээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын Будапешт хотноо энэ сарын 28-аас есдүгээр сарын 3-ны өдрүүдэд болно. Тэмцээний  өмнөх бэлтгэлээ жүдочид “Говь ресорт”-Д хангаж байгаа.Тэгвэл жүдочдын бэлтгэл дээр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зочилж, тэмцээнд нь амжилт хүсчээ. 

Тус тэмцээнд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд 19 тамирчин сонгогдоод байгаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзнэ. Эрэгтэй долоон жинд манай улс есөн тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа юм. Харин эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн есөн тамирчнаа илгээж байгаа юм.

Харин холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзэхээр болжээ. Тус тэмцээнд зодоглох Монгол Улсын шигшээ багийг ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням удирдах бөгөөд туслах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Хишигбатын Эрдэнэт-Од, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар ажиллах юм. Харин шүүгчээр олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг сонгогдсон.







Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-08-21 09:46:01
    Odoo bolsoon turiin ajil zunduu bn
    103.26.194.4
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2017-08-21 08:29:26
    Яс хүн шүү. Золгох гээд очсон хүмүүс шинийн 1-нд СТО-д очсон гээд бодохоор,,, МОНГОЛын төлөө ингэж зүтгэж байгаа хүнд хар цагаан хэл ам тусах нь өнгөрсөн шүү. ...
    202.72.244.221
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-08-21 07:14:51
    төрийн албаны а₮жил санаанд нь нэг л буухгүй байна даа Зи -д сайхан юм болж дээ
    202.72.242.5
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-21 05:32:26
    хун чаддаг ажлаа л хийж байвал улсдаа ч еертее ч хэрэгтэй юм байгаа юм енее зевлех задгай цагаан тамгын дарга зи нар емнеес нь их хурлын гишуудийг загнаад байса...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-21 05:01:46
    Ажил байгаа шүү, өглөө ҮЦХ-д гүйнэ, өдөр жудо, орой паркт тоглоно.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-08-21 05:01:34
    Хүн нэг л зангаараа, ийм л байх сайхан...
    202.70.36.198
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-21 04:39:12
    Уул нь дасгалжулагчаа хийгээд л явж байсан дээр байсан даа
    150.129.141.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Ядаргаа 2017-08-21 03:54:30
    Төмөр замаа бариулаасай.
    150.129.140.231
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-21 02:45:24
    Сайхан хийх ажилгүй амьтан
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах