Сэлбэ гол дээгүүр түр гүүр тавьж, ачааллыг хөнгөлөх нь зүйтэй гэв

Энхтайваны өргөн чөлөө зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл зүүн эргэлтийг хязгаарлах шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон юм. Ингэснээр уулзваруудаар тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, ачаалал буурсан гэдгийг Замын цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлж байна.

Өнөөдөр өглөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.



Хотын дарга хэлэхдээ “Зүүн эргэхийг хориглосонтой холбоотой иргэдийн байр суурь 2 янз байна. Зарим иргэдэд гарч байгаа хүндрэлтэй холбоотойгоор хэд хэдэн шийдвэр гаргаж, холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, төв замын ачаалал буурсан ч туслах замуудын ачаалал нэмэгдсэн учраас замын цагдаагийн албан хаагчид туслах замууд дээр анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Хэд хэдэн газар энэ шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө хийгдэх ёстой байсан зам засварын ажил хийгдээгүй байна. Тухайн замуудад хийгдэх ажлыг энэ долоо хоногт багтаах хэрэгтэй. Жишээлбэл, Төв шуудангийн уулзвар дээр баруун эргэх зам нарийн учраас автобус багтахгүй хүндрэл учирдаг. Өргөсгөх хэрэгтэй. Үүнээс гадна гол түгжрэл үүсээд байгаа бөхийн өргөөний уулзварын асуудлыг шийдэх, Сэлбэ гол дээгүүр түр гүүр тавьж, ачааллыг хөнгөлөх асуудлын хөрөнгийг даруй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн иргэдэд мэдээллийг илүү тодорхой өгөх шаарлагатай байна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үнэн 2017-08-21 08:52:07
    Ийм худлаа ажил хийхээ болиочээ угаасаа ажилгүй замын цагдагийнхан ажлаа хөнгөвчлөх гэснийг мэдлэг муутай хотын дарга хэорэгжүүлж иргэдийг хохироож байна
  • hi 2017-08-21 08:49:32
    Үүнийг хотын дарга мэдэхгүй. Өрийнхөө гаргасан БУРУУ шийдвэрээ хамгаалах гээд гөжих нь ойлгомжтой. Зөв мэдээллээр ханга. ҮНЭН гэвэл ЖОЛООЧ нар дэмжихгүй байгаа:...
  • Зочин 2017-08-21 05:38:49
    Багшийн дээд дээр зөвхөн автобус зүүн эргүүлж нийтийн тээврийг дэмжих хэрэгтэй байна. Өөр бас уулзвар байж болох юм. 40 мянгатын тэнд бас байж болох юм.
  • рза 2017-08-21 05:17:15
    төв зам дагуу хуучнаасаа удаан уулзвар болгон дээр зогсож байгаа цагдаа нар явуулахгүй хориод байж яаж нэвтрэх чадварыг сайжрууах юм вэ?
  • Үнэнийг чинь л хэллээ 2017-08-21 04:22:28
    Зүүн эргэхийг хязгарлахаса өмнө энэ яриад байга туслах зам гүүрэ барьсан байдаг юм ш дэ Батболдо чамайг дөнгөж Хотыг удирдана гэхэд чинь олон хүн чадахгүй гэж б...
  • baynaa 2017-08-21 04:09:13
    zuitei shuurhai heleltsej shiidveruudee gargaj baigaa ni sain bn.
  • ЗОЧИН 2017-08-21 03:23:39
    УЛААНБААТАР ХОТОД ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ГҮҮР ЭНЭ ТЭРЭЭ ТАВЬЖ БАЙХААР АЙМГУУДАД ҮЙЛДВЭРЛЭЛ БОСГОЖ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГООЧЭЭ, ИНГЭСНЭЭР ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛНАА
  • Otgoo 2017-08-21 03:21:16
    ээ чааваас даа одоо ийм юм ярьж явдаг..... хэлэх үг ч алга
  • зочин 2017-08-21 03:15:07
    яах гэж ирж байгаа юм бэ энд мэдэх юм байхгүй мэрэгжилийн биш 60 тэрбумын дарга нар шүү дээ хэдэн мэрэгжилтнүүд нь л гадарлах баах энэ мөнгнүүд юу ч мэдэхгүй