Л.Наранбаатар: Ерөнхийлөгчийн хариуцлагагүй яриа эдийн засагт эрсдэл авчирч болзошгүй

Нүүрсний зах зээл сэргэж байгаа нь манай эдийн засагт томоохон хөшүүрэг болно хэмээн эдийн засагчид ярьж байгаа. Энэ талаар “Coal Mongolia-2017” чуулганы ерөнхий зохион байгуулагч, уул уурхайн эдийн засагч, судлаач Л.Наранбаатартай ярилцлаа.

 

-Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрсэн байна. Үүнд нүүрсний  экспорт голлон нөлөөлсөн гэж дүгнэсэн байгаа юм. Тэгэхээр энэ өсөлтийг бид хэрхэн ашиглах вэ?

-Манай улсын хувьд нүүрсний зах зээлийн сэргэлтийг хангалттай хэмжээнд ашиглаж чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, 120-150 км-ийн урт дараалал үүсгэсэн нүүрс ачсан машины цуваа хил дээр гацсан байна. Тэгэхээр эрэлтийг хангаж чадахгүй байна гэсэн үг. Энэ асуудлыг шийдэхэд мэдээж дэд бүтэц, төмөр зам шаардлагатай байгаа.

Гэтэл аль эрт шийдчих асуудлыг хүндрэлтэй асуудал мэтээр олон жилийн туршид ярьж, бөмбөг шидэлцсэн шүү дээ. Тиймээс нүүрсний салбараас орж байгаа орлогыг дэд бүтцээ сайжруулах, төмөр зам тавих ажлыг эрчимжүүлэх, бодитой болгох ажлыг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн хил, гаалийн зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай. Эдгээрийг шийдвэрлэсний дараа боломжийг бүрэн ашиглах тухай ярих ёстой.

Нүүрс экспортлогч компаниуд нийлбэр дүнгээрээ 60 сая тонн нүүрсийг гадагш гаргах хүчин чадалтай. Үүний 50 орчим хувийг нь л ашиглаж байна. Хэрэв энэ боломжийг бүрэн ашиглавал эдийн засагт эерэг үзүүлэлтийг бий болгоно шүү дээ. Тодруулбал, экспортод гаргаж байгаагийн хэрээр татвар өснө. Мөн ажлын байр өсөж, тогтвортой болно. Ингээд тоочоод байвал олон сайн тал бий. Тиймээс нүүрсний салбарт тулгамдаж байгаа эдгээр асуудлыг яаралтай шийдэх зайлшгүй шаардлага бий. Цаг хугацаа хэзээ ч хүлээдэггүй. Бид үүнийг өнгөрсөн жилүүдэд хангалттай харсан.

-Дэд бүтцээ сайжруулах ёстой, төмөр замаа барих хэрэгтэй гээд сүүлийн найман жилийн турш ярьсан. Гэвч тодорхой үр дүн гарахгүй байна гэх шүүмжлэл бий. Нөгөөтээгүүр тор хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах нь зүйтэй ч гэдэг?

-Сүүлийн найман жилийн турш төмөр зам барих тухай ярьсан боловч хэрэгжсэн зүйл байхгүй. Хэдийгээр төр хувийн хэвшил хамтарч ажиллах ёстой гэдэг ч үнэн хэрэгтээ хувийнхан нь түрүүлж алхдаг юм шүүдээ. Тэгэхээр төр хоцорч байгаа шалтгаан нь эрх баригч намуудын хоорондын зөрчилдөөнтэй холбоотойгоор ахиц гарахгүй байна гэж боддог. Монголчуудын хувьд төмөр зам барина гэдэг маш урт хугацаа шаардагдах мэтээр төсөөлж, түүндээ хэт итгэсэн байна.

Уг нь төмөр зам барих нь орчин үед тийм ч хүндрэлтэй асуудал биш болжээ. Өөрөөр хэлбэл, техник технологийн дэвшлийг ашиглан 280 км замыг маш богино хугацаанд барьж болно гэсэн үг. Өнөөдер бид 1,000 км замыг нэгж жилийн дотор барьж болдог технологийн эрин үед бид амьдарч байгаа. Хэрэв төр төмөр замаа барьж чадахгүй гацаагаад байвал Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл параллель автозам барих тухай асуудлыг хөндөж ярихаас аргагүй.

Нүүрсний эрэлт ийм өндөр байх нь тийм ч удаан үргэлжлэхгүй шүү дээ. Тиймээс энэ эрэлтийг хангах богино хугацааны шийдэл хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, хүнд даацын тэр дундаа 130-150 тонн ачаа даах чадвартай 2 дахь автозамыг Тавантолгой Гашуун сухайтын чиглэлд нэн яаралтай барьж байгуулах ажлыг хийх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Тавантолгойгоос Гашуунсухайт руу 65 тн-оор 120-150 км оочир дугаарт зогсож тээвэрлэж байгаа нэг тонн нүүрсний тээврийн зардал нь 25-27 ам.доллар байдаг.

Харин хүнд даацын замыг ашигласнаар эл зардал 6-8 ам.долларт хүрэх боломжтой. Энэ нь төмөр замын тээврийн өртөгтэй өрсөлдөхүйц байж чадна гэдэг нь судалгаанаас харагдаж байгаа. Ийнхүү төмөр замаа шийдэж чадахгүй хугацаа алдаж байхаар ядаж энэ автозамыг жилийн дотор барьчих хэрэгтэй.

Төмөр зам бол зайлшгүй барих шаардлагатай. Байгаль орчноо бодсон ч, өртөг зардал, үр ашгаа бодсон ч төмөр зам ус агаар мэт хэрэгтэй. Гэхдээ дотоодын талцал, хэрүүлээс болоод төмөр зам барьж чадах эсэх нь урт хугацааны тодорхойгүй байдалд орчихлоо шүүдээ.

-Дээр дурдсан хувийн хэвшил төрийн байгууллагаас ч хурдтай ажилладаг тухай. Тэгэхээр нүүрс экспортлогч компаниуд хамтраад замын асуудлыг шийдэх боломж бий юу?

-Автозамыг нэг жилийн хугацаанд шийдэх боломжтой. Үүнийг ашиглахын тулд хувийн хэвшлийнхэн хамтарч хөрөнгөө босгох зарчмаар ажиллаж болно. Нөгөө талаас хилээр нэвтрэх асуудал тулгамдаж байна. Гашуунсухайт дээр манай улс дөрвөн гарцаар эрдэс бүтээгдэхүүн гарч байгаа юм.

Гэтэл урд хөршийн талаас хүлээн авч гаргаж байгаа нь одоогоор ганц гарц болж буурсан сураг байна. Энэ нь 150 км дараалал үүсгэх нөхцөл болж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед ирж байна л даа.

-Тэгвэл урд хөршийн хилээр нүүрс нэвтрүүлэх гарцыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Уг нь хоёр талын Засгийн газар харилцан ойлголцож ажиллахыг хичээж байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ улс төрийн асуудал байгаа нь анзаарагдаж байна. Өмнө нь хоёр тал зохицуулалт хийгээд гарч болж байсан нүүрсний гарцыг Хятадын талын санаачилгаар бууруулж эхэллээ. Хятадын талаас энэ тухай ӨвөрМонголд баяр тэмдэглэсэн, Монголын талаас нүүрс ачсан машинуудад хилээр гаргахыг хориглосон бараа тээвэрлэж байгаа учраас шалгалтыг чангаруулж байна гэх мэт дипломат тайлбар өгч байгаа.

Үнэндээ энэ нь яг шалтгаан нь биш байх гэж бодож байна. Монгол Улсын төрийн тэргүүн, ерөнхийлөгч нь үндэснийхээ олон нийтийн телевизээр Далай ламыг Монголоос тодруулах, Хятад ногоо авахгүй, гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд хэрэггүй гэх мэт хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь байдлыг улам дордуулж байна уу даа. Ийм хариуцлагагүй яриа нь эдийн засагтаа асар их хор хөнөөл учруулна гэдгийг ухаарах хэрэгтэй.

Яг одоо та бид хоёрыг ярьж байгаа энэ мөчид урд хөрш Гашуунсухайт боомтоор гарах эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортод квот тогтоох, магадгүй авахгүй байх шийдвэр гаргаж болзошгүй тухай яриа гарч эхэлж байна.

Нүүрсний эрэлт нэмэгдэж Монгол Улс эрдэс баялгаа их хэмжээгээр, өндөр үнээр зарах боломжийг төрийн тэргүүнийхээ гадаад бодлогын алдаатай, хариуцлагагүй ярианаас алдах болбол үнэхээр харамсалтай. Үүнд Монгол улс л хохирно. Бүр тодруулбал, эдийн засаг, ажлын байраар хохирох эрсдэлтэй учраас урд хөршдөө хандах гадаад бодлогодоо маш болгоомжтой хандах хэрэгтэй болов уу гэж боддог.

-Гаднын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, манай улсыг сонирхож байгаа гэдэг ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагчдыг үргээх вий гэсэн болгоомжлол байна. Тэгэхээр “Coal Mongolia-2017” чуулганы үр дүнд хэрхэн нөлөөлөх бол?

-“Coal Mongolia” чуулган сүүлийн зургаан жилийн турш нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажилласан. Энэ зорилгодоо ч хүрсэн. Тодруулбал, экспорт хийх уурхайнуудын нийт хүчин чадал нь 60 сая тоннд хүрсэн. Олборлох чадвар хангалттай байгаа. Хамгийн гол нь худалдаагаа үр дүнтэй хийж чадахгүй байна. Их хэмжээгээр боломжийн үнээр заръя гэхээр тээвэр, хил гаалийн нэвтрүүлэх чадвар нь гүйцэхгүй байна.

Тиймээс энэ удаагийн чуулганаар нүүрсний худалдаа, тээвэр ложистикийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилт тавьж байгаа.“Соаl Mongolia” чуулган өмнө нь хэзээ ч эхлэхээсээ 30 хоногийн өмнө мандат нь зарагдаж дуусаж байгаагүй. Харин энэ жил ийм юм боллоо. Хөрөнгө оруулагчид, нүүрсний эцсийн хэрэглэгчид Монголыг сонирхож байна гэсэн үг. Хятадаас нүүрс худалдаж авах томоохон компаниуд манай нүүрсний салбарыг сонирхож ирж байна.

Мөн манай талаас Засгийн газрын зүгээс чуулганыг дэмжиж, анхаарал хандуулж байгаад баяртай байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам Зам тээврийн яам хамтран энэ удаагийн чуулганыг зохион байгуулж байна. Тодорхой эрсдэл гарч магадгүй. Ерөнхийлөгчийн зүгээс гадаад бодлогодоо алдаа гаргаж, хөрш оронтойгоо таагүй харьцаа үүсгэн одоогийн хүрсэн үр дүнг нураах вий гэх болгоомжлол бидэнд байгааг нуухгүй.

Хэдийгээр 20 гаруйхан хоногийн дараа чуулган эхлэх ч гэнэтийн муу мэдээ гарвал нүүрсний салбар ч биш Монгол улс бүхэлдээ эдийн засгаараа хохирно.“Соаl Mongolia”-г зохион байгуулагчдын зүгээс бүхий л арга хэмжээг авч ажиллаж, чуулганыхаа бэлтгэл ажлаа бүрэн хангасан.

-Нүүрсний салбарын өсөлтийг бүрэн ашиглавал, гарах үр дүн ямар байх вэ?

-Хэрэв бид одоогийн эрэлтийг бүрэн хангаж чадвал жилийн эцэст эдийн засгийн өсөлт 7-8 хувьд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Нүүрсний эрэлт нэмэгдэж байгаа учраас Монгол Улс коксжих нүүрсний экспортоор дэлхийн зах зээл дээр номер нэг тоглогч болох мөрөөдлийн зорилгодоо хүрэх боломж бий. Түүнчлэн эрчим хүчний зориулалттай нүүрсээ ч их хэмжээгээр гаргах боломж бүрдэж байгаа.

Өөрөөр хэлбэл, ӨМӨЗО-ны жилд нийлбэр дүнгээр 70 сая тонн эрчим хүчний нүүрс олборлох хүчин чадалтай 2 уурхай байгаль орчны болон газрын зөвшөөрлийн асуудлын улмаас түр хугацаагаар зогссон. Энэ нь хэдий хугацаагаар үргэлжлэх нь тодорхойгүй байна. Жил ч үргэлжилж магадгүй. Тэгэхээр зах зээлийн нөхцөл байдал манайд ээлтэй байгаа.

Харин үүнийг ашиглахын тулд бид дотоодынхоо улс төрийн зодоон цохионоо хойш тавиад, салбарыг хөгжүүлэх бодлогын шийдэл, гадаад бодлогодоо хөрөнгө оруулалтыг дэмжих, ялгаварлан гадуурхахгүй байх, худалдаа, экспортыг дэмжих нэгдмэл байр суурьтай байх шаардлагатай байна. Хэрэв хил гаалийн асуудлыг зов горимд нь оруулж сайн зохион байгуулбал маш богино хугацаанд эдийн засаг сэргэх бодит дүр зураг харагдаж байгаа. Тиймээс энэ цаг хугацааг алдахгүй байх хэрэгтэй.


Зууны мэдээ
Д.Оюунчимэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zoljargal 2017-09-12 06:17:05
    Yerunhiilugchiin yarij bga tumur zamaar gants nvvrs zuunuu gej bodjiiwol mash tom anduurch bndaa. Yadaj tumriin hudriig hailuulj yopon solongosru zuushd
    27.124.209.160
    Мэдэгдсэн Хариулах
  • Уул уурхайг мэдэгч 2017-08-22 10:46:34
    Энэ Наранбаатар гэдэг нохор бол Монголын уул уурхайг мэдэгч болж жужиглэж байгаа товарищ. Геологи, уул уурхайн анхны мэдэгдэхуунгуй хун шуу!
    103.229.123.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-21 16:22:47
    ИИМ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДДОГ БИД ЯАЧИХСАН АРД ТҮМЭН БЭ. ХЭНИЙГ СОНГОСНОО ОДОО ОЙЛГОЖ БАЙГАА БОЛОВ УУ. ХОЙД СОЛОНГОС БОЛОХ НЬ ДЭЭ ЯАНА ДАА БУРХАН МИНЬ
    43.242.243.91
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэн 2017-08-21 08:59:06
    Боловсролгүй бодлогогүй популист ерөнхийлөгч гаргасны гайг ард түмэн үүрнэ шүү эргүү оркуудын сонголт Женкод ,тэнэг хүн дуугүй байх нь хамгийн том ухаан нь гэж...
    203.91.112.146
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2017-08-21 07:51:25
    Үйл үгийг дандаа буруу хэрэглэдэг болжээ! "эрсдэл авчрах" биш, "эрсдэл учруулах" гэж хэлэх ёстой!!! БНХАУ, ОХУ хоёртой ижил харилцах ёстой!!! Жижиг улс шүү...
    66.181.160.87
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-21 06:56:37
    Би саяхан хятадаас хөрөнгө оруулах асуудлаа сухардалд орсоныг сонсоод үнэхээр уур хүрсэн. Тэд нар 2 орны улс төрийн асуудал тогтворгүй, танай еоөнхийлөгчийн бод...
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-21 06:52:01
    Хятадын хараат байхыг дэмжээд , үлбэгэр төртэй байсаар байх уу. Битгий хулчигар зан гаргаж бай. Төрийн тэргүүн дуугарах ёстой. Юу нь буруу байгаа юм. БНХАУ-ын б...
    202.21.103.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Амка 2017-08-21 05:47:25
    Юу ч мэддэггүй ВАНГА бн лээ шдээ чи хаха
    202.131.248.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зөвлөгч 2017-08-21 05:36:31
    Наранбаатараа улс орны хөгжлийн төлөө дуугарч өмхий амаа угаагаагүй өмдөндөө гараа хийсэн хөлсний комментчдод доромжлуулж байснаа с жүдогоор хичээллээ хө эсвэл
    49.0.147.155
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-21 05:29:34
    еренхийлегчийн улс терийн бодлогын зевлех енее задгай цагаан юугаа хийж байнаа наад бех чинь гадаад харилцаа байтугай бичиг усэг мэдэхгуй шахуу амьтан шуудээ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl khun 2017-08-21 05:06:53
    gadagsh n erchimtei zuuguud yamar ch hereg bhgvi, ard tumend naaldah uls orond heregtei ur dun garahgvie, deeree baahan luivarchin huwalz bertegchingvvd bga tsa...
    202.9.40.194
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2017-08-21 08:47:33
      Газраа ухаж жаахан юм экспортлодог тулдаа бензин 1650 төг доллар 2450төг байгааг мэдэхгүй хүмүүс олон байна. Экспортоо 3 сар зогсооё тэгээд доллар хэд болохыг ...
      202.9.43.246
      Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2017-08-21 04:00:45
    ER N TEGEED IIMERHUU SETGELGEETEI HUNIIG URVAGCH , MEDEELEGCH GEDEG BAIH AA. DULZEN TCARAILCHIHAAD BATGAA CH SHAHCHIHAJ CHADAHGUI ,BATGANIIHAA ID...
    58.7.145.198
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-08-21 03:32:48
    ene urvsgch odoo man d orchihsen umuu mongoni hoinoos guij bdag lalar shuu
    122.201.21.210
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-21 03:23:24
    Дусал дуслаар гаргаж байснаас Цагаан хадаа хаасан нь зөвөө. Тэртэй тэргүй уул уурхай улсаа чирэхээ зогссон
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-21 03:18:56
    Гайгүй байх аа, ерөнхийлөгч юу хийж чадахыг цаадуул чинь сайн мэдэж байгаа
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Erdene 2017-08-21 03:15:50
    Эргүү баттулга хятад ногоо гэхийн оронд гаднаас стандартын шаардлага хангахгүй ногоо авахгүй гэж ярих ёстой шүү дээ гэр хороололын мал тэгээд ч ЗГ ЭЗ аа хариуц...
    103.57.94.222
    Мэдэгдсэн Хариулах
    • bold 2017-08-21 04:31:19
      muuu pizdaaaa mini chi tiim l surhii yum bol uuruuu erunhiilugchud ursulduuud garada ireh ni yaaasiiin..... erhuuuu bugsniiii us baij.. pizdaa chini..
      173.166.215.78
      Мэдэгдсэн Хариулах
      • Шударга 2017-08-21 06:21:19
        Чиний наад соелгүй яриа чинь ерөнхийлөгчийг муухай харагдуулж байгаа гэдгийг ойлгохгүй мал юм даа.
        202.9.43.12
        Мэдэгдсэн Хариулах