“ICT Expo-2017” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд  есдүгээр сарын 15-17-нд Д.Сүхбаатарын талбайд ICT-Expo-2017 үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. 11 дэх удаагаа зохиогдож буй уг үзэсгэлэн энэ жил  “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭ” уриан дор болох юм.

Мэдээллийн технологид тулгуурласан өндөр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй, төр засгийн үйлчилгээ, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд уг үзэсгэлэнгийн зорилго оршдог билээ.

ICT-Expo-2017 үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулахыг хүссэн байгууллагууд www.ictexpo.mn сайтаар орж, цахимаар бүртгүүлэн, шаардлагатай мэдээллээ авах боломжтой.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.