“10 ГҮЙЛГЭЭ:10 iPHONE” урамшуулалт аян орон даяар эхэллээ
ХААН Банкнаас нийт оюутан, залуустаа зориулан “10 Гүйлгээ: 10 iPhone” урамшуулалт аяныг 2017.08.15-2017.09.30-ны өдрийг дуустал улс орон даяар эхлүүллээ.

Аяны хүрээнд оюутан, залуус та бүхэн ХААН Банкны Интернэт банк эсвэл Ухаалаг банкаар нийт 10 гүйлгээ /бүх төрлийн гүйлгээ/  хийн урамшуулалд оролцох эрхтэй болно. Гүйлгээний мөнгөн дүнгээс үл хамааран нийт 10 гүйлгээ хийсэн харилцагч бүр  аянд оролцох нэг эрхтэй болох бөгөөд нийт 10 азтан тодорч, iPhone гар утасны эзэн болно.
Тохирлын эздийг 2017.10.04-ний өдөр ХААН Банкны Facebook хуудсаар LIVE шууд тодруулна. Та 131917 тусгай дугаарт “iPhone” гэж бичин аянд оролцох тохирлын эрхээ шалгаарай.

Цахим Банкиндаа бүртгүүлж амжаагүй байна уу?

ХААН Банк нь урамшуулалт аяны хүрээнд Улаанбаатар болон орон нутгийн томоохон их, дээд сургуулиудад  ‘Цахим Оюутан 2017’ өдөрлөгийг 2017.09.30-ны өдрийг дуустал зохион байгуулж байна. Өдөрлөгт оролцсоноор оюутан, залуус та бүхэн цахим банкинд үнэгүй бүртгүүлж, банк болон нийтийн тээвэр  хосолсон  City Pass картыг 50% хөнгөлөлттэй авахаас гадна бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

Их дээд сургуулиудад зохион байгуулагдах ‘Цахим Оюутан 2017’ өдөрлөгийн хуваарийг ЭНД дарж харна уу.

                                            Боловсролдоо ИХ, банкинд Бага цаг зарцуулъя!
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine