76 согтуу жолоочийг саатуулж, хариуцлага тооцжээ
Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 535 дуудлага, мэдээ мэдээлэл энэ сарын 19, 20-нд хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 374 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 19 хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон байна. Нийт гэмтэж бэртсэн хүний дөрөв нь 0-10 насны хүүхэд аж. Харин гурав нь явган зорчигч, нэг нь зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн гэв.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 76 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар усархаг бороо орсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын гадаргууд гулгаа үүссэнтэй холбоотойгоор зам тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо өмнөх амралтын өдрүүдээс нэмэгдсэн гэнэ. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 12, мөргөлдөх хэлбэрээр 13 осол, онхолдох хэлбэрээр нэг, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг осол тус тус бүртгэдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байгаа гэж мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.